ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээний удирдамж
ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээний удирдамж

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд зохион байгуулагддаг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээнийг 2026 оны 11 дүгээр сарын 06-22-ны хооронд зохион байгуулна.


ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ
БИЕИЙН ТАМИРЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны бүтээлч санал санаачилгыг дэмжиж, эвсэг нэгдмэл хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэх.

ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ:

Тэмцээнийг Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаар тушаалаар баталсан “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газар
Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хороо

ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ: 

  1. Шатар
  •  Холимог баг (эрэгтэй 3, эмэгтэй 2 гишүүнтэй)
  •  Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
  1. Ширээний теннис
  •  Эрэгтэй баг (3+1 гишүүнтэй)
  •  Эмэгтэй баг (3+1 гишүүнтэй)
  •  Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
  1. Волейбол
  •  Эрэгтэй баг (6+3 гишүүнтэй)
  •  Эмэгтэй баг (6+3 гишүүнтэй)
  1. Сагсан бөмбөг
  • Эрэгтэй баг (5+3 гишүүнтэй)
  • Эмэгтэй баг (5+3 гишүүнтэй)
  • Холын зайн шидэлтийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)

 ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА ГАЗАР:

Нээлт:

2026 оны 11 дүгээр сарын 14-ны 12:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно. (БЗД, 41-р хороо, Ерөнхий боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)

Шатар:

2026 оны 11 дүгээр сарын 06-ны 08:30 цагт, “Зууны шатар” клуб. (СБД, 6-р хороо, 11-р хороолол АБ төвийн 606 тоот)

Ширээний теннис: 

2026 оны 11 дүгээр сарын 12-ны 08:30 цагт, “Өсөх од” клуб. (БЗД,30-р хороо, Их засаг их сургуулийн зүүн талд Jungle kids тоглоомын)

Волейбол:

2026 оны 11 дүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд 09:00 цагт, “Соёмбо спорт комплекс”. (БЗД, 41-р хороо, Ерөнхий боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)

Сагсан бөмбөг:

2026 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд 09:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.

Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол:

2026 оны 11 дүгээр сарын 22-ны Ням гарагийн 18:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.

БАЙР, ШАГНАЛ:

Нийлбэр онооны шагналт байр:

Тэргүүн байр: Шилжин явах цом

 Багийн төрлийн шагналт байр:

1-р байр: Алтан медаль, цом

2-р байр: Мөнгөн медаль

3-р байр: Хүрэл медаль

Шилдэг тоглогч:  Медаль

Ганцаарчилсан төрлийн шагналт байр:

1-р байр: Алтан медаль

2-р байр: Мөнгөн медаль

3-р байр: Хүрэл медаль

ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн ажилтан, албан хаагч байна.
  • Багийн гишүүд нь Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллагад сүүлийн 3-аас дээш сар төлсөн байна. Багийн бүх гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг 2026 оны байдлаар E-Mongolia цахим системээс авч мэдүүлэгт цахимаар хавсаргана.
  • Багийн бүрэлдэхүүнд талбайд 1 хүртэлх захиргааны ажилтан, бусад гишүүд эрдэм шинжилгээний ажилтан байна.
  • Шатрын багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 ахмад ажилтныг оролцуулж болно.
  • Гар бөмбөг болон Сагсан бөмбөгийн эрэгтэй багт тухайн байгууллагын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд оролцоогүй 1 эмэгтэй тамирчин (үндсэн ажилтан) оролцуулж болно.
  • Багийн мэдүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 05-ний 17:00 цагаас өмнө зохион байгуулах ажлын хэсэгт bnyamdavaa@mas.ac.mn цахим хаягаар ирүүлсэн байна. Мэдүүлэг загвар татах
  • Тэмцээний хураамж 1,000,000.0 (нэг сая) төгрөг байна.

Холбоо барих: Б.Нямдаваа– 88809347, bnyamdavaa@mas.ac.mn, 95489828- Ц.Дашдэлэг dashdeleg@mas.ac.mn 


Бусад мэдээлэл
(CSSTEAP)
1 сарын өмнө