Дэлхийтэй ойрхон өнгөрөх бага гариг
Дэлхийтэй ойрхон өнгөрөх бага гариг

Дэлхийтэй мөргөлдөж болзошгүй бага гаригуудаас хамгийн ойрын хугацаанд ойртох тэнгэрийн биет бол Аполлон бүлгийн Дэлхий орчмын 7482 (1994 PC1) бага гариг юм. АНУ-ын Чикаго хотын 527м урттай Уиллис-тауэр –аас ойролцоогоор 2 дахин том буюу 1052 км диаметртэй энэхүү бага гариг нь 2022 оны 1-р сарын 18-ны 21:51 UTC цагаар Дэлхийгээс 0.013 одон орны нэгж буюу ойролцоогоор 1.93 сая км зайд 19.56 км/с хурдтай ойртон өнгөрнө. Үүнийг манай орны хувьд 2022 оны 1-р сарын 19-ны 05 цаг 51 минутанд одон орны дурангаар ажиглах боломжтой.

Анх Австралийн Сайдинг - Спринг Одон орны оргилд 1994 оны 8-р сарын 9-нд одон орон судлаач Роберт Макнот(Robert McNaught) нээжээ. Нээгдсэн цагаас нь НАСА тасралтгүй ажигласаар ирсэн. Одон орончдын судалгаагаар энэхүү биет дэлхийд аюул учруулахгүйгээр ойртон өнгөрөх бөгөөд дараа нь 2105 оны 1-р сарын 18-нд 2.33 сая километрийн зайтай өнгөрнө. Энэ жилийн хувьд манай Дэлхийтэй ойрхон өнгөрөх биетүүдээс хамгийн том нь.

1 км-ээс дээш диаметртэй тэнгэрийн биет Дэлхийтэй мөргөлдөх магадлал 600 мянган жилд нэг удаа байдаг ба мөргөлдсөн тохиолдолд үүсэх тогооны диаметр 20 км- ээс их бөгөөд глобал сүйрэлд хүргэх болно. Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бага гариг мөргөлдвөл 1717 мегатонны хүчин чадалтай энерги ялгарна гэжээ. Энэ нь 1961 онд болсон Дэлхийн хамгийн хүчирхэг ЗХУ-ын цөмийн бөмбөгийг турших явцад гарсан эрчим хүчнээс 30.2 дахин их эрчим хүч юм.

https://eyes.nasa.gov/apps/asteroids/#/asteroids



Бусад мэдээлэл