ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо 2019 оны 10-р сарын 7-ны өдөр ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн төлөөлөл доктор В.А.Родионов (Sc.D), А.В.Комбаев, И.Ц.Доржиева, Т.Б.Бадмацыренов, И.Г.Актамов нарын судлаачдыг хүлээн авч уулзав.
Уулзалтад доктор манай хүрээлэнгийн Орос судлалын салбарын ЭШТА А.Нямдолжин (Ph.D), Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Шүрхүү (Ph.D), Н.Ариунгуа (Ph.D) нар байлцав. Уулзалтаар хоёр орны эрдэмтэд хамтран хэрэгжүүлэхээр батлагдсан “Монгол-Оросын харилцаа: Зөөлөн хүч”-ний бодлого”” сэдэвт хамтарсан грантын хүрээнд “Монгол-Оросын харилцаан дахь “Зөөлөн хүч”-ний бодлого” сэдэвт ажил хэргийн дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулав. Энэхүү хамтарсан судалгааны грант нийтдээ 3 жил үргэлжлэх юм.
Мэдээ бэлтгэсэн: А.Нямдолжин