3D технологи - ирээдүйн технологи ба 3D сканер
3D технологи - ирээдүйн технологи  ба 3D сканер

Шинэ мянганы эхнээс бидний өдөр тутмын амьдралд 3D технологи өргөнөөр хэрэглэгдэх боллоо. 3D технологи нь энгийн болон нарийн төвөгтэй объектуудын хэлбэр, бүтэц, механизмыг судалж, боловсруулан бүтээх боломжийг олгодог. 3D технологи нь үндсэн гурван суурь ухагдахуунтай юм: загварчлах, сканердах, хэвлэх. Мөн хөгжүүлэлтийн загварчлах-хэвлэх, сканердах-загварчлах, сканердах-загварчлах-хэвлэх гэсэн үндсэн зарчимуудтай.

3D загварчлах гэдэг нь виртуал гурван хэмжээстэд загвар объектыг үүсгэх програм хангамжийн арга юм. Харин 3D сканердах нь компьютер дээр гурван хэмжээст бодит объектыг бий болгох техник-програм хангамжийн арга юм. 3D хэвлэх - цахим өгөгдлөөс (компьютер дахь тоон загвар) геометрийн бүтэц бүхий хатуу биетийг бий болгох техник-програмын арга.

3D технологийг шинжлэх ухаан, аж үйлдвэр, анагаах ухаан, урлаг зэрэг бүхий л салбарт өргөн ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудын археологи, палеонтологийн судалгаанд  малтлага хийх явцад баримтын ул мөрийг алдахаас зайлс хийх, олдворуудыг хамгаалахын тулд малтлагын үеийн зураглал гаргах, олдворуудын загвар үүсгэхэд 3D сканерыг өргөн ашиглаж байна. Мөн үүсгэсэн 3D загваруудаа 3D хэвлэгч ашиглан бодит хуулбар болгосноор эх олдворыг хамгаалан, хадгалахад нэн ач холбогдолтой юм.

Анагаах ухааны салбарт 3D хэвлэлийг шүдний эмчилгээ болон мэс засалд хамгийн их ашиглаж байна. 3D хэвлэгчийн тусламжтайгаар эмч нь тухайн өвчтөнд хамгийн тохиромжтой имплантыг хийх, өвчтөний мэс засал хийлгэх хэсгийн загварыг гаргах боломжтой. 3D хэвлэгч нь хямд загвар, түүнчлэн шүд эсвэл мөчний протез гэх мэт янз бүрийн биеийн хиймэл хэсгүүдийг бий болгох боломжийг олгодог. Мөн түүнчлэн, титан эсвэл хуванцарын оронд харин өвчтөний өөрийн эсээс протез үүсгэх технологийг идэвхтэй хөгжүүлж байна.

Физик, технологийн хүрээлэнгийн Физик-Электроникийн лабораторид лазер гурвалжингийн аргад суурилсан 3D сканерын техникийн загварыг боловсруулан угсарч програм хангамжийг хөгжүүлэн эхний байдлаар туршиж байна. 












Сканерын програм хангамж. Сканердалт эхлэхийн өмнө.






























Сканерын програм хангамж. Сканердалт дуусхад.

3D сканер, загварчлалыг хөгжүүлэх нь 3D принтерийг  хөгжихэд хүргэдэг - энэ бол 3D технологийн хөгжил юм. Ирээдүйд 3D технологийн хөгжил нь бидэнд  жинхэнэ  бодит хэвлэлийн боломжийг авч ирэх болно.

Нийтлэгч:  Физик-электроникийн лабораторын ЭША Б.Наранбат

Дэлгэрэнгүйг  EUROPEAN SCIENTIFIC CONFERENCE https://innova-science.ru/wp-content/uploads/2019/06/Sbornik-nauchnyh-trudov-31.05.2019-ISC-13.pdf 42-р хуудаснаас үзнэ үү.


Бусад мэдээлэл