Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын төвийн эрдэмтэд хүрээлэнд зочлов

   Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хуралд оролцохоор ирсэн БНХАУ-ын Жилинь их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төвийн орлогч захирал Ба Дяньжюнь тэргүүтэй эрдэмтэд өнөөдөр /2025.06.04/ тус хүрээлэнд зочилж, хүрээлэнгийн удирдлага болон Хятад судлалын салбарын судлаачидтай уулзаж ярилцав.

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Жилинь их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төвийн орлогч захирал Ба Дяньжюнь нар тус тусын байгууллагынхаа судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгийн талаар харилцан танилцуулж, цаашид хамтран ажиллах тухайд санал солилцов. Дараа нь хоёр талын эрдэмтэд Монгол-Хятадын өнөөгийн харилцаа болон Зүүн хойд Азийн өнөөгийн төлөв байдлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв.

   Жилинь их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв бол Хятадын Зүүн хойд Ази судлалын тэргүүлэх судалгааны байгууллагын нэг бөгөөд бүс нутаг дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлын зэрэгцээ Монгол, Орос, Солонгос, Япон орон судлалын чиглэлээр  сүүлийн жилүүдэд дагнасан судалгааг илүү эрчимжүүлж байгаа ажээ.

                   

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Хятад судлалын салбарын ЭША, магистр З.Мэнд






Бусад мэдээлэл