ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАВ.
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАВ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор Г.Галбаяр “Монгол шүлгийн тогтолцооны судалгаа” сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг, ОХУ-ын Бурядын Үндэсний Их Сургуулийн профессор Матханов Иринчей Эдуардович “Ургамлын гаралтай адаптоген бэлдмэлийн тамиржуулах үйлдлийг судалсан үр дүн” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав. Өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл эдгээр судлаачдад шинжлэх ухааны докторын зэргийн диплом гардуулж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв. Академич С.Дэмбэрэл монголын шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтдийн эгнээ шинэ судлаачдаар өргөжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.






Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
8 өдрийн өмнө
Мэндчилгээ
1 сарын өмнө