УЛАМЖЛАЛТ БУДДИЗМ, ПОСТСЕКУЛЯР БАЙДАЛ БОЛОН ОРОС, МОНГОЛ ДАХЬ ОРЧИН ҮЕИЙН НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВЦ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт хэрэгжиж буй МУ-ын Эдийн засаг, хөгжлийн яам, ОХУ-ын Шинжлэх ухааны сан, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн “Орос, Монголын уламжлалт буддизм, шашны дараах болон орчин үеийн нийгэм-улс төрийн үйл явц” сэдэвт хамтарсан төслийн (дугаар ЭЗХЯ/126-05) хүрээнд “Уламжлалт буддизм, постсекуляр байдал болон Орос, Монгол дахь орчин үеийн нийгэм, улс төрийн үйл явц” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 5-р сарын 8-ны өдөр зохион байгуулав.
Хурлын зорилго нь социализмын дараах үеийн Орос, Монголын нийгэм дэх уламжлалт буддизм болон нийгэм-улс төрийн үйл явцын харилцан нөлөөллийг харьцуулан судлах чиглэсэн хамтарсан төслийн үр дүнг хэлэлцлээ.
Эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын Буриад улсын Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн төслийн багийн гишүүд болон Монгол Улсын талаас ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүй, шашин судлал, философийн салбар, социологийн салбар, бодлого судлалын салбар, Олон улс судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн ЭША-нууд, Өвөрмонголоос МУИС-д суралцаж буй докторантууд, ОУХ-аас Монголд суралцаж байгаа магиструуд оролцсон.
Эрдэм шинжилгээний хурлаар ОХУ-ын Буриад Улсын Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн Улс төр, социологийн тэнхимийн эрхлэгч, социологийн ухааны доктор, дэд профессор, нийгэм-улс төрийн судалгааны “Алтернатив” төвийн захирал Бадмацыренов Тимур Баторович “Уламжлалт буддизм, постсекуляр байдал болон Орос, Монгол дахь нийгэм-улс төрийн үйл явц”сэдвээр, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭШ тэргүүлэх ажилтан, Ph.D, дэд профессор Ц.Цэцэнбилэг “Монголын буддизм ба нийгэм-улс төрийн үйл явц: судалгааны үр дүн” сэдвээр, ШУА -ийн Философийн хүрээлэнгийн ЭШ тэргүүлэх ажилтан, Ph.D О.Хатанболд, магистр Б.Пүрэвсүрэн нар “Монголын орчин үеийн нийгэм-улс төрийн үйл явц ба шашны харилцаа” сэдвээр, Улс төрийн шинжлэх ухааны доктор, дэд профессор, ОХУ-ын Дорно дахины хүрээлэнгийн захирал Родионов Владимир Александрович “Монгол Улсын гадаад бодлого дахь буддизм” сэдвээр, Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн "Дорно дахины хэлний орчуулгын төв" лабораторийн эрхлэгч, Дорж Банзаровын нэрэмжит БУИС-ийн “Алтернатив” нийгэм-улс төрийн судалгааны төвийн ахлах ЭША Актамов Иннокентий Галималаевич, “Шинэ шашны хөдөлгөөнүүдийн хэв шинжийг тодорхойлох дотоод, гадаадын хандлагуудын харьцуулсан шинжилгээ” сэдвээр, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын ЭШДэА, докторант, А.Хишигдаваа, магистр Б.Энхчимэг нар “Монгол дахь цахим буддизм” зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний хурлаар буддизмын улс төрийн гадаад бодлого, дижитал буддизм, шинэ шашны хөдөлгөөний хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мэдээ бэлтгэсэн: Улс төр, эрх зүйн салбарын магистр М.Долгорсүрэн
Бусад мэдээлэл