Тайвань, Хятад, хоёр эргийн харилцаа, Ази номхон далайн бүс нутаг болон Хятад судлал зэрэг чиглэлээр сонирхон судалдаг гадаад улс орнуудын эрдэмтэн, судлаачдыг Тайваний их, дээд сургууль эсвэл эрдэм шинжилгээний байгууллагад өндөр түвшний эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Тайваний Гадаад Харилцааны Яамнаас “Тайваний судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөр” буюу Taiwan Fellowship хөтөлбөрийг зарлаж байгаа тухай уламжилж байна. Иймд Тайваний тухай судалгааны ажил хийх сонирхолтой эрдэмтэн судлаач нарыг http://taiwanfellowship.ncl.edu.tw цахим хуудаснаа зочлон, уг судалгааны хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.
Өргөдөл гаргагч нь онлайнаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд 2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс өмнө дараах бичиг баримтуудыг манай төлөөлөгчийн газарт хүргүүлнэ үү. Үүнд:
Өргөдөл гаргагч нь Тайваний талын сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд дараах тэтгэлгийг хүлээн авах боломжтой болно. Үүнд:
Иймд өргөдөл гаргагч нь “Тайваний судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөр” -ийн журам (Guidelines to the Taiwan Fellowship) –тай танилцан, 2020 оны 5-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 30-ны өдрийн хооронд тус хөтөлбөрийн цахим хуудаснаа зочлон, бүртгүүлсэний дараа 2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс өмнө өргөдлийн маягт болон холбогдох материалын хамтаар манай төлөөлөгчийн газарт хүргүүлнэ үү.
Бүртгэл хийхдээ http://taiwanfellowship.ncl.edu.tw цахим хуудаснаа зочлон, Taiwan Fellowship/apply/application Procedure хэсгийг сонгоно уу.