Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Цэцэгсийн өнгө
Цэцэгсийн өнгө

Цэцэгсийн өнгө

Цэцгийн өнгө нь гэрлийн тодорхой долгионы уртыг сонгомлоор шингээх, ойлгох болон нэвтрүүлэх шинж чанартай пигментүүдийн үйл ажиллагаанаас хамаардаг. Пигмент гэдэг нь үзэгдэх гэрлийн мужид (ойролцоогоор 380–760 нм) хамаарах гэрлийг тодорхой долгионы уртаар сонгомлоор шингээх чадвартай молекул нэгдэл юм. Цэцгийн дэлбээний өнгө нь агуулагдах пигментийн төрөл, химийн бүтэц, концентраци болон гэрлийн долгионы уртыг шингээх онцлогоос шалтгаалан үүсдэг. Өөрөөр хэлбэл, пигментүүд гэрлийн зарим долгионы уртыг шингээж, бусдыг ойлгох буюу нэвтрүүлэх замаар бидний нүдэнд харагдах цэцгийн өнгийг бүрдүүлдэг.


Ургамалд маш олон төрлийн пигмент байдгаас цэцгийн өнгийг үүсгэдэг флавоноид, каротиноид, беталаин гэсэн үндсэн 3 бүлгийн пигмент байдаг.

Цэцгийн дэлбээний өнгө үүсэхэд пигментийн төрөл, агууламж болон эсийн түвшинд тархсан байршил чухал үүрэгтэй. Пигментүүд нь дэлбээний дээд болон доод эпидермисийн эсүүдэд хуримтлагдан, гэрлийн шингээлт, ойлт, сарнилтад нөлөөлснөөр цэцгийн өнгө бүрэлдэхэд оролцдог.


Зурагт тоорын мод (Prunus persica L.)-ны ягаан болон цагаан цэцгийн дэлбээний хөндлөн огтлолыг микроскопоор томруулан харуулжээ. Ягаан өнгийн цэцгийн дэлбээний дээд болон доод эпидермисийн эсүүдэд антоцианин пигмент хуримтлагдсан байгаа нь ажиглагдаж байна. Харин цагаан өнгийн цэцгийн дэлбээний эдгээр давхаргад антоцианин пигментийн хуримтлал илрээгүй бөгөөд үүний улмаас дэлбээний эд гэрлийг сарниулж, ойлгох шинж чанараараа цагаан өнгөтэй харагдаж байна (Cheng et al., 2015).

Эх сурвалж

  • Cheng J., Liao L., Zhou H., Gu C., Wang L., Han Y. 2016. A small indel mutation in an anthocyanin transporter causes variegated colouration of peach flowers. J Exp Bot. 6(22):7227-39. doi: 10.1093/jxb/erv419
  • Grotewold E. 2006. The Genetics and Biochemistry of Floral Pigments. Annual Review of Plant Biology, 57: 761–780.
  • Rezende F. M., Rossi M., Furlan C. M. 2025. Molecular Control of Flower Colour Change in Angiosperms. Plants, 14(14): 2185.
  • Stavenga DG., Leertouwer HL., Dudek B., Van der Kooi CJ. 2021. Coloration of Flowers by Flavonoids and Consequences of pH Dependent Absorption. Plant Sci. 11:600124. doi: 10.3389/fpls.2020.600124
  • Tanaka Y., Sasaki N., & Ohmiya A. 2008. Biosynthesis of plant pigments: Anthocyanins, betalains and carotenoids. The Plant Journal, 54: 733–749.
  • Zhao X., Zhang Y., Long T., Wang S., Yang J. 2022. Regulation Mechanism of Plant Pigments Biosynthesis: Anthocyanins, Carotenoids, and Betalains. Metabolites, 12(9): 871.




Бусад мэдээлэл