Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Технологийн инкубаторын ЭША «Монхимо» ХХК-ийн нэрэмжит тусгай байраар шагнууллаа
ШУА-ийн Технологийн инкубаторын ЭША «Монхимо» ХХК-ийн нэрэмжит тусгай байраар шагнууллаа

Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг «Хүрэлтогоот-2026» Байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Технологийн инкубаторын ЭША Ч.Номинчулуу “Experimental Results on the Technology for Processing Animal Carcasses into Compost Fertilizer” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, «Монхимо» ХХК-ийн нэрэмжит тусгай байраар шагнууллаа.

Мөн уламжлал ёсоор Технологийн инкубаторын нэрэмжит тусгай байрын шагналыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн ЭШХ-ний залуу судлаач Б.Намжилдорж хүртэж, “Isolation of Cu/Zn-Superoxide Dismutase (SOD1) from Mongolian Bovine Blood: Enzymatic Activity and Yield” судалгааны ажлаараа өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшлаа.

«Хүрэлтогоот-2026» хуралд оролцсон бүх залуу судлаачдад цаашдын эрдмийн үйлсэд нь амжилт хүсье.






Бусад мэдээлэл