COP17: “ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТҮНШЛЭЛ: ХЯТАД, МОНГОЛ УЛСУУД НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
COP17: “ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТҮНШЛЭЛ: ХЯТАД, МОНГОЛ УЛСУУД НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТҮНШЛЭЛ: ХЯТАД, МОНГОЛ УЛСУУД НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг наймдугаар сарын 18-ны өдөр Цэнхэр бүсэд зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Бүс ба Замын бүсийн үндэсний болон олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO), Энтрепренёрүүдийн нийгэмлэг ба Экологийн сан (SEE foundatin) хамтран гадаадын 10 орчим байгууллагын төлөөллийг хамруулан цөлжилт, газрын доройтол, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд шинжлэх ухааны инноваци, технологийг ашигласан сайн туршлага, хил дамнасан хамтын ажиллагаа, түүний үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээ, олон талын түншлэл, олон нийтийн оролцооны талаар танилцууллаа.
Арга хэмжээний төгсгөлд Хятад, Монгол хоёр орны цөлжилттэй тэмцэх бодит хамтын ажиллагааг цаашид шинжлэх ухаан, судалгааны үндэстэй улам томоохон газар нутгийг хамруулан бүтээн байгуулалтыг өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр талууд санал нэгдэв.






Бусад мэдээлэл