Үндсэн агуулга руу

Бидний тухай

Бидний тухай

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 27-р тогтоолоор ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лабораторийг нэгтгэснээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн шинээр байгуулагдсан юм. Манай хүрээлэнгийн эрхэм зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацийг нэвтрүүлэх замаар Монгол Улсад тогтвортой хөгжлийг хангуулахад чиглэнэ. 

Бидний зорилт:


  • Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэхэд шаардлагатай технологи, инновацийг турших, нэвтрүүлэх, дамжуулах;
  • Даян дэлхийн өөрчлөлт байгалийн нөөц, баялаг болон хүн амын амьдрал ахуйд үзүүлэх нөлөөг судлах, үнэлэх, зураглах;
  • Бүх нийтийн байгаль орчны мэдлэг, байгалийг зүй зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх.

Алсын хараа

Хөгжилд чиглэсэн судалгааг өргөжүүлж, олон нийтэд шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах салбар дундын  судалгаа, эрдэм шинжилгээний төв байгууллага болно.

Үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс бол хүний нөөц, мэдлэг, мэдээлэл юм. Бид судалгаа эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа тэнцвэрт байдал, мэдээллийн хүртээмж, оролцооны нээлттэй орчныг бүрдүүлэн ажилладаг. Салбар дундын эрдэм шинжилгээний байгууллагын хувьд бид өөрийн болон хамтран ажиллаж буй талуудын чадавхийг дэмжих, бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлийг баримталдаг.


Эрхэм зорилгоБидний эрхэм зорилго нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацыг нэвтрүүлэх замаар Монгол улсын тогтвортой…МэндчилгээШинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн цахим хуудаст зочилж буй та бүхний амар амгаланг эрье. Бид хүн үүссэн цагаас хойш өдийг хүртэл амьдрахдаа…Түүхэн замналХҮРЭЭЛЭНГИЙН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГА Ш.Цэгмид ШУА-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн захирал (1962-1988) Д.Доржготов ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал 1994-2014…Бүтэц, зохион байгуулалтМонгол Улсын Их Хурлаас 1996 оны 5 сарын 23-нд батлагдсан “Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 4.1-д зааснаар ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн чиг…Эрдмийн зөвлөлШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 05 тоот тогтоолын 4-р хавсралтад дараах…Хамтын ажиллагааХамтрагч байгууллагууд Төрийн бус байгууллага Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Дэ Нэйче Консерванси (TNC) Зэрлэг Амьтан Хамгаалах…Ёс зүйн дүрэм

1926 оноос

1926–1962Газарзүйн тасаг
1962–1994Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэн
1994–2015Газарзүйн хүрээлэн
2015 оноосГазарзүй, геоэкологийн хүрээлэн