АМЕРИКИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ \АМСТ\-өөс ЗУНЫ ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА
Америкийн Монгол Судлалын Төв
Зуны хээрийн судалгааны тэтгэлэгт хөтөлбөр
Америкийн Монгол Судлалын төв \АМСТ\-өөс NOMAD Science-тай хамтран 2018 оны 7-р сарын 9-30-ны хооронд үргэлжлэх Хээрийн Судалгааны зуны сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Сонгогдсон судлаач оюутныг судалгааны хөтөлбөрийн хүрээнд гарах бүх зардлаас чөлөөлөхөөс гадна амжилттай оролцогчдод энэхүү хөтөлбөрийн дараагийн шатанд оролцоход шаардагдах 500$ хүртэлх хэмжээний мөнгөн тэтгэлэг олгоно. Энэ удаагийн хөтөлбөр нь МҮМ-тэй хамтран неолит, хүрлийн үед холбогдох судалгааг явуулах бөгөөд малтлага шинжилгээ, судалгаа хосолсон арга зүйн хүрээнд явагдана.
Тавигдах шаардлага
• Археологи, Антропологи болон холбогдох чиглэлээр суралцаж буй бакалавр болон магистрын оюутан байх
• МУ-ын иргэн байх
• Соёлын Өвийн Хөтөлбөрийн тэтгэлэгт судлаачдын хамтаар хөтөлбөрийн урьдчилсан танилцуулга үйл ажиллагаанд оролцох боломжтой байх\ 7-р сарын 5,6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.\
• Бие даан төсөл хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний талаар лекц семинар тавих болон холбогдох нэмэлт үүргийг хүлээх
• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал
• СV
• сургуулийн дүнгийн хуулбарыг apply@mongoliacenter.org имэйл хаяг руу 4-р сарын 1-ний дотор ирүүлнэ үү.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбогдох асуултыг apply@mongoliacenter.org хаяг болон 77110486, 99109359 утсаар лавлана уу.
"Шинжлэх Ухааны Академи"
Бусад мэдээлэл