“Эрүүл биед Саруул ухаан” явган аялал
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн
хүрээлэнгийн захирлын санаачилгаар Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ҮЭ-ийн
хороотой хамтран зохион байгуулж буй явган аялалд та бүхнийг урьж байна. “Эрүүл
биед Саруул ухаан” уриатай явган аяллыг долоо хоног бүрийн бямба гарагд тогтмол
байдлаар зохион байгуулах юм.
Явган аялал нь байгалийн сайханд
явганаар аялахыг хүссэн хэн бүхний чадах спортын нэг төрөл зүйл юм. Бусад
аяллын төрлүүдээс хамгийн олон аялагчтай, хамгийн идэвхтэй зохион байгуулагддаг
төрөл гэдгээрээ онцлог.
Явганаар аялах нь биеийн тамирын дасгал болоод зогсохгүй утаанаас холдож
эрүүл агаар амьсгалах боломжийг олгоно. Оюуны
хөдөлмөр эрхэлж буй эрдэмтэн судлаачдын хувьд өдөр тутмын ажлын ядаргаа, хотын
дуу чимээ, утаа униар, цахилгаан долгионы орчноос холдож ядарсан бие, тархи
оюунаа бага боловч амраах сайхан боломж юм.
Анхны явган аяллыг 2018 оны 01 сарын 20-ны өдөр зохион
байгуулна. Иймээс сонирхсон ажилтан, албан хаагч нар аяллыг зохион байгуулагч
нарт бүртгүүлнэ үү.
Маршрут: Ханбогд амралтын газар – Баруунширээт /нийт 8 км/
Аялалын хуваарь:
07:00 Зайсангийн автобусны эцсийн буудал дээр цуглах
07:30 Богдхан амралтын газарт очих. Явган аяллын талаарх
яриа хийх
07:50 Богдхан уулын Баруунширээтрүү алхах
09:00 Баруун ширээтийн оргил дээр гарах
09:40 Үдийн цайны завсарлага
11:20 Буцах
12:00 Богдхан амралтын газарт ирснээр аялал дуусна.
Аялалд анхаарах зүйлс
- Бусдыгаа хүндэтгэн аялал эхлэх /цуглах газар/ цагийг баримтлах.
- Тухайд өдрийн цаг агаар, явган аялалд тохируулан
хувцаслах.
- Хэт зузаан мөн хэт нимгэн хувцаслахгүй байх
- Малгай, бээлий заавал өмсөх
- Уулын гутал өмсөх
- Ээлжийн дотуур цамц авах /подволк/
- Өдрийн хүнс бэлдэх, аль болох бага царцах бүтээгдэхүүн
авч явах /уух зүйлд чацаргана,
аарц гэх мэт/
- Нийт 8 км алхана. Уулын налуу дунджаар 20 градус.
- 2018.01.20 –ны өдрийн агаарын дундаж температур -30 градус байна. /маш хүйтэн байхыг
анхаарна уу!/
Холбоо барих: Д.Ихбаяр /88089015/ Б.Бямбадолгор /98200591/
Бусад мэдээлэл