“ЧИНГИС ХААНЫ УДМЫН БИЧГИЙН ИХ ХҮМҮҮН Д.НАЦАГДОРЖ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

 
🔹Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд болно.

✅Тус хуралд ИБУИНХУ, АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон Улс зэрэг 8 орны эрдэмтэн судлаачид оролцоно. Энэ хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа онцлог бөгөөд нийт илтгэлийн 36.4%-ийг гадаадын монголч эрдэмтдийн илтгэл эзэлж байгаа нь “Д.Нацагдорж судлал” олон улсын монгол судлалын анхаарлын төвд байгааг нотолж байна.
✅“Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” үзэсгэлэн олон нийтэд зориулан 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал нээлттэй ажиллах тул та бүхнийг урьж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
5 жилийн өмнө