НҮБ-ын ХХААБайгууллагын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “TCP/MON/4102 - Дасан зохицох чадвартай мөөгний омог сонгон шалгаруулах, мицеллийн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төслийн хэрэгжилтийн хүрээнд TCP4102-д тусгагдсан үйл ажиллагаатай уялдуулан Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТЭШХ)-ийн Хөрсний микробиологийн лабораторийн эрхлэгч О.Сүнжидмаа, Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч Я.Аззаяа, эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюунчимэг, Д.Айман, Ү.Ууганцэцэг нар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг (БЦХ)-ийн Мөөг, хагийн генетик нөөцийн салбарын лабораториудад 2026 оны 10 сарын 21-нд зочлон, судалгааны чиглэл, үйл ажиллагаатай танилцлаа.

Баруун гар талаас: УГТЭШХ-ийн ЭША Ү.Ууганцэцэг, ЭША Д.Айман, Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч Я.Аззаяа, БЦХ-ийн Мөөг хагийн генетик нөөцийн ЭША Г.Бүрэнбаатар, УГТЭШХ-ийн Хөрсний микробиологийн лабораторийн эрхлэгч О.Сүнжидмаа, БЦХ-ийн Мөөг хагийн генетик нөөцийн ЭША Ц.Мөнхзул, ЭША Х.Дуламсүрэн, УГТЭШХ-ийн ЭША Б.Оюунчимэг нар.
Уулзалтын үеэр талууд мөөгний генетик нөөцийн хадгалалт, омог сонгон шалгаруулалт, мицеллийн үйлдвэрлэл, биотехнологийн судалгааны өнөөгийн байдал, лабораторийн хүчин чадал болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой судалгаа, шинжилгээний ажлуудын талаар мэдээлэл солилцов.
Энэхүү уулзалт нь эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөөгний судалгаа болон үйлдвэрлэлийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэлтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.