Үндсэн агуулга руу

Мэдээ

Чадавхыг бэхжүүлэх сургалт

2020.11.19  |  МэдээfX⧉

ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбараас Нийслэлийн байгаль орчны газартай хамтран нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагч, НБОГ-ын мэргэжилтнүүдэд 2020 оны 9-р сарын 21-23 -ны өдрүүдэд “Ногоон бүсийн ойн тогтвортой менежментийн хэрэгжилтийг хангуулах” сэдэвт чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд 60 орчим байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд хамрагдаж ногоон бүсийн ойн сангийн мэдээлэл, хушин ойд үрийн ургацыг үнэлэх арга, аргачлал, ойжуулалт ойн нөхөн сэргээлт, ногоон бүсийн рекреаци ашиглалт, ойн хөнөөлт шавжийн тархалт, тэдгээртэй тэмцэх арга,  ногоон хөгжлийн бодлого, ойн дагалт баялаг ашиглах журам, байгаль орчны хяналт, шалгалт зэрэг сэдвээр сургалт авч, мэдлэг мэдээллээ дээшлүүллээ.