Эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарт эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Газар зохион байгуулагч, хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр дээд сургуулийг 3.0 дээш голч дүнтэй төгссөн байх;
- Мэргэжлийн программууд дээр ажилладаг байх;
- Багаар ажиллах чадвартай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй;
- Эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай, чадвартай байх;
- Хэрэв дээрх мэргэжлүүдээр магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Товч намтар /CV/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Мэргэжлийн дипломын хуулбар;
- Мэргэжлийн ур чадварыг илтгэх сертификат, бусад батламжийн хуулбар;
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2024 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл (ажлын өдрүүдэд)
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Баруун Сэлбийн 15. ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, 2 давхар, 201 тоот. Холбоо барих утас: 11-321966, и-мэйл: gngas@
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн дээр дурдсан материалыг бүрэн бүрдүүлэн, цахим хэлбэрээр эсвэл өөрийн биеэр өгөх боломжтой
ӨмнөхГазарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид АНУ-ын “Зэрлэг хулд загасны төв”-д зочилж, ердийн тул загас (Hucho taimen), түүний амьдрах орчин, хамгааллын асуудлаар мэдээлэл солилцож байна.Дараах“Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийн тооцоонд үндэслэн Буйр, Хяргас нуурын аялал жуулчлалын нөөц, даацыг үнэлэх” төслийн судалгааны үр дүнг орон нутагт танилцуулж, санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг