Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нэрэмжит төгөлийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг жил бүрийн хавар, намрын 5,10 дугаар саруудад зохион байгуулагддаг билээ.
Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн нь 2019 оны 10-р сарын 18-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-тэй хамтран өөрийн нэрэмжит төглийг байгууллаа.