“гео-оронзайн технологи ашиглаж ойн нүүрстөрөгчийн нөөцийг үнэлэх нь” сэдэвт төслийн уулзалт болон эхний сургалт зохион байгуулагдлаа
Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын ЭШДА, доктор А.Саруулзаяа, Ойн нөөц, ой ашиглалтын салбарын ЭШДаА А.Баяртулга нар 2019 оны 3-р сарын 18-27-ний өдрүүдэд Хятад улсын зүүн өмнөд арлын Ханжоу хотод зохион байгуулагдсан “Гео-оронзайн технологи ашиглаж ойн нүүрстөрөгчийн нөөцийг үнэлэх нь” сэдэвт төслийн уулзалт болон гишүүн орнуудын судлаачдыг чадавхжуулах сургалтанд амжилттай оролцлоо. Энэхүү төсөл нь Ази-Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллага (APSCO)-ын санхүүжилтээр 2018-2020 оны хооронд 3 жилийн хугацаанд Пакистан улсын Оронзай ба Агаар Мандлын Дээд Давхрагын Судалгааны Комисс (SUPARCO)-ын судлаачид удирдан хэрэгжүүлж байна. Ази-Номхон Далайн Сансарын Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд болох Хятад, Пакистан, Тайланд, Монгол, Турк, Перу, Бангладеш болон Иран улсын нийт 16 эрдэмтэн, судлаачид төслийн уулзалт болон анхны сургалтанд хамрагдав.