Хамтран ажиллах санал солилцлоо
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин Сайдын Яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Удо Вебер болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төслийн зөвлөх Торстен Хэрдер (Thorsten) нар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээр зочилж, хүрээлэнгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад оролцсон байгууллагын төлөөллүүд өөрсдийн явуулж буй ижил төстэй судалгаа шинжилгээ, үйл ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцов.