Үндсэн агуулга руу

Мэдээ

Хамтын хүчээр халдвараас сэргийлье!

2021.02.16  |  МэдээfX⧉

Бүх нийтийн бэлэн байдал, хөл хориог 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл зарласан цаг хугацаанд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, захиргааны албан хаагчид УОК, НОК болон Яамнаас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулалтанд орж ажиллаж байна. Тухайлбал Хүрээлэнгийн 22-50 насны 48 эрэгтэй эрдэм шинжилгээний ажилтнууд өөрсдийн оршин суудаг дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт НОК-оос хуваарилсан байршилд, цагийн хуваарийн дагуу эргүүлд өдөр бүр гарч байна. Эргүүлд гарч ажиллаж байгаа ажилтнуудад ажил үүргийн зохион байгуулалт хийх, шаардлагатай хангамжаар хангах зохион байгуулалт, удирдлагын баг ажиллаж байгаагаас гадна тэднээс мэдээ, мэдээллийг авч, нэгтгэх баг мөн ажиллаж, нэгдсэн мэдээллийг өдөр бүрийн өглөөний 09 цаг, өдрийн 15 цагт буюу өдөрт 2 удаа НОК болон Яаманд мэдээллэн ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы дэглэмийг хүн бүр дагаж мөрдөн, хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж ажиллаж чадвал нийслэл хот маань хэвийн горимд удахгүй шилжинэ гэдэгт итгэлтэй байна.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захиргаа