Үндсэн агуулга руу

Мэдээ

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST2021/ 3-р олон улсын хурал

2021.09.22  |  МэдээfX⧉

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST2021/ 3-р олон улсын хурал маргааш буюу 2021 оны 09-р сарын 23-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хуралд 15 орны (ОХУ БНХАУЯпон, Солонгос АНУ Австрали ПольшФранцГерман Канад Филиппин, Афганистан, ӨМӨЗО, Буриад, Монгол) 200 гаруй төлөөлөгч оролцон цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Бидний зохион байгуулж буй тус хуралд олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэд уригдан өөрсдийн судалгааны үр дүн, мэдлэг, туршлагаа хуваалцах юм. Энэ жил бид бүхэн 4-н МАШ ЧУХАЛ сэдвийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулж байна. Үүнд:

• Цар тахлын (Ковид-19) дараах Хүрээлэн буй орчны судалгааны чиг хандлага

• Салбар дундын ба салбар хоорондын судалгаа хөгжүүлэлт

• Хүрээлэн буй орчны инновац ба технологи

• Шинжлэх ухаан ба Төрийн бодлогын хэлхээ

More info: www.est.igg.ac.mn