Үндсэн агуулга руу

Мэдээ

Шинжлэх ухааны ажилтны баярын өдөрт зориулсан газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн 4 төрөлт уламжлалт тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө

2020.10.14  |  МэдээfX⧉

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн салбар хоорондын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 4 төрөлт уралдаан тэмцээнийг 2020 оны  10 сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтран зохион байгуулж, 11 салбар нэгж оролцлоо.

Спортын 4 төрөлт тэмцээн 2020 оны 10 сарын 8-ны өдөр шатрын тэмцээнээр эхэлж нийт 22 ажилтан оролцсоноос эмэгтэй төрөлд 3-р байрт М.Пүрэвсүрэн (Физик газарзүйн салбар), 2-р байрт Ё.Амарбаясгалан (Цэвдэг судлалын салбар), 1-р байрт Ч.Жавзан (Усны нөөц, ус ашиглалтын салбар), эрэгтэй төрөлд 3-р байр Я.Жамбалжав (Цэвдэг судлалын салбар) 2-р байрт Ц.Отгонхүү (Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар), 1-р байрт Д.Ганбат (Ойн нөөц, ой хамгааллын салбар) нар тус тус байр эзэллээ.

Спортын 4 төрөлт тэмцээн 2020 оны 10 сарын 08-нд Ширээний теннисний тэмцээнээр үргэлжилж нийт 37 ажилтан оролцсоноос эмэгтэй төрөлд 3-р байрт Х.Золжаргал (Хөрс судлалын салбар), 2-р байрт Ж.Эрдэнэчимэг (Захиргаа аж ахуй) 1-р байр Д.Гэрэлт-Од (Усны нөөц, ус ашиглалтын салбар), эрэгтэй төрөлд 3-р байр О.Ишцог (Цөлжилтийн судалгааны салбар), 2-р байрт Ө.Билгүүн (Газрын нөөц, газар ашиглалтын салбар), 1-р байр М.Баасанцог (Захиргаа аж ахуй) нар тус тус байр эзэллээ.

20 оны 10 сарын 09-10-ны өдөр сагсан бөмбөг, волейболын тэмцээн Төмөр замчдын Баянбуурал амралтын спорт зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэд Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, тус хүрээлэнгийн үйлдвэрчний хорооны дарга Э.Батдорж, нар нээж үг хэллээ.

Сагсан бөмбөгийн төрөлд 3-р байр Газарзүй мэдээллийн систем-зураг зүйн салбар, 2-р байр Захиргаа, аж ахуй, 1-р байр Усны нөөц, ус ашиглалтын салбар тус тус байр эзэллээ.

Волейболын төрөлд 3-р байр Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар, 2-р байр Усны нөөц, ус ашиглалтын салбар, 1-р байр Цөлжилт судлалын салбар тус тус байр эзэллээ.

Шинжлэх ухааны ажилтны баярын өдөрт зориулсан  Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 4 төрөлт уламжлалт тэмцээний нийлбэр дүнгээр Усны нөөц, ус ашиглалтын салбар шалгарч Шилжин явах цомын эзэд боллоо.