Шинжлэх Ухааны Академийн харьяа Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн Усны Нөөц, Ус Ашиглалтын салбарт эрдэм шинжилгээний ажилтан авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
· Гидрогеологи, Цаг уур, Усны барилга байгууламж, Ус хангамжийн инженер мэргэжлээр, их, дээд сургууль төгссөн;
· Эрдэм шинжилгээний, судалгааны байгууллагад тууштай ажиллах сонирхолтой;
· Мэргэжлийн программ хангамжууд дээр ажиллах чадвартай;
· Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
· Багаар ажиллах чадвартай;
· Хээрийн судалгаа гүйцэтгэх, ачаалал даах чадвартай;
Бүрдүүлэх материал:
· Төрийн албан хаагчийн анкет;
· Товч намтар (CV);
· Иргэний үнэмлэхийн хуулбар;
· Мэргэжлийн дипломын хуулбар;
· Мэргэжлийн ур чадварыг илтгэх сертификат, бусад батламжийн хуулбар;
Материал хүлээн авах хугацаа:
2023 оны 1-р сарын 23-ны өдрийг хүртэл (ажлын өдрүүдэд)
Материал хүлээн авах хаяг:
Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Баруун Сэлбийн 15, ШУА-ийн Хүрээлэнгийн Нэгдсэн II Байр, 3-р давхар, 314 тоот
Холбоо барих утас: 95234242
И-мейл: Ganerdene_e@
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн дээр дурдсан материалуудыг бүрдүүлж, и-мейлээр болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ үү.