Үндсэн агуулга руу

Мэдээ

ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэн япон улсын сансар-дэлхий судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

2024.03.15  |  МэдээfX⧉

ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ) -ийн захирал, доктор А.Дашцэрэн мөн тус хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана нар 2024 оны 3-р сарын 5-аас 11-ний хооронд Япон Улсад албан томилолтоор ажиллалаа.

Томилолтын эхний өдөр Монгол талын төлөөлөгчид Япон Улсын Сансар-Дэлхий орчны судалгааны хүрээлэнгийн зочилж,  байгууллагуудынхаа судалгаа шинжилгээний үндсэн чиглэлийн танилцуулга хийсний зэрэгцээ ирээдүйд хамтарч ажиллах чиглэлийн талаар санал солилцсон юм. Улмаар ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн, Сансар-Дэлхий орчны судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Казуо Шиокава нар хоёр байгууллагын төлөөлөн санамж бичигт гарын үсэг зурж, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоо. Үүнд:

· Байгууллагуудын үндсэн чиглэлд тохирох судалгаа шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх.

· Хоёр байгууллагууд хамтарсан сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах.

· Байгууллага хооронд эрдэм шинжилгээний ажилтан, захиргааны ажилтан, нээлттэй эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох зэрэг багтсан юм.