Үндсэн агуулга руу

Мэдээ

Судлаачид сургалтанд хамрагдлаа

2019.02.25  |  МэдээfX⧉

Газрын нөөц, газар ашиглалтын салбарын судлаачид SPSS статистикийн программын сургалтанд 02.15-02.17 хооронд нийт 20 кредит цагийн сургалтанд хамрагдлаа. Энэхүү сургалт нь статистикийн програмуудын давуу болон сул тал, судалгааны асуулга боловсруулах, түүвэрлэлт хийх, түүнчлэн SPSS програм дээр мэдээллийг зохион байгуулах, боловсруулалтанд бэлдэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, график байгуулах, нарийвчилсан статистик шинжилгээ хийх зэрэг онол, дадлага хослосон шаардлагатай үндсэн ойлголт, зарчмыг таниулах сургалт юм.