Үндсэн агуулга руу

Мэдээ

Япон улсын хёого мужид зохион байгуулагдсан залуу судлаачдын солилцооны хөтөлбөрийн “япон улсын ойжуулалтын технологийн сургалт”-ад судлаачид хамрагдлаа

2019.09.18  |  МэдээfX⧉

Д.Ганбат болон Д.Батдорж нар нь “Япон улсын ойжуулалтын технологийн сургалтанд хамрагдаж Япон улсын ойн аж ахуйн мэргэжлийн судлаачид, мэргэжилтэнгүүд болон их сургуулийн профессоруудийн бэлтгэн зохион байгуулсан Монгол улсын залуу судлаачдыг чадавхжуулах мэргэжлийн сургалтанд оролцсон. Энэхүү сургалт нь 2019 оны 9-р сарын 8-аас 9-р сарын 15-г хүртэлх 8 хоногийн хугацаанд үргэлжилсэн ба Япон улсын Хёого мужийн хөдөө аж ахуйн технологи, ойжуулалт, загас агнуурын төвийн судлаачид, Greening төв, Тоттори их сургуулийн профессор, Зэрлэг амьтан менежментийн судалгааны төвийн мэргэжилтэн, Хёого мужын байгаль орчин сайжруулах холбооны мэргэжилтнүүдээр удирдуулсан танхимын болон хээрийн судалгаа, судалгааны танилцах аялалд оролцож Япон улсын ойжуулалтын технологиос суралцаж, туршлага судлав.  

Сургалтын хугацааны туршид буюу нийт 8 хоногт Япон улсын соёлтой танилцах аялал, судалгааны аялал, туршилт судалгааны талбайн сургалт болон танхимын лекцүүдэд хамрагдан Япон ойжуулалтын арга туршлага, ой хамгааллын арга хэмжээ, хортон шавж, өвчинтэй тэмцэх арга зүй,  ойд үзүүлэх байгалийн нөлөө, сэргийлэх арга зам туршлага, зэрэг арга зүйд суралцав. Энэ нь цаашдын Монголын залуу судлаачдын судалгааны ажил, бүтээлд хувь нэмрээ оруулсан сургалт болсон.