Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛНЭ ҮҮ!
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛНЭ ҮҮ!

Монгол Улсын Засгийн газрын  2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна. 

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2018 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д нэр дэвшүүлнэ үү. 

Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор БСШУСЯ-ны 503тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно. 

Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.


Холбоо барих утас: 26032593060039

 

                        lkhagvadorj@mevs.gov.mn

 ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗАР



Бусад мэдээлэл