ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Захирал Д.Золбоо болон Хятад судлалын салбарын зөвлөх Д.Шүрхүү, эрхлэгч М.Эрдэнэбаяр, ЭША М.Хишигтуяа нар 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны академийн Олон улсын стратеги судлалын хүрээлэнгийн дэд захирал Чэнь Шинь(陈新) тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. БНХАУ-ын төлөөлөгчдийн багт НШУА-ийн Олон улсын стратеги судлалын хүрээлэн, Угсаатны зүй, антропологийн хүрээлэн, НШУА-ийн Гадаад харилцааны товчооны Ази-Африкийн хэлтсийн төлөөлөл багтсан байв.
Уулзалтын үеэр хоёр хүрээлэнгийн уламжлалт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, шинээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэмтэн судлаачдын солилцоог өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцож, хэлэлцэн тохирлоо.