ХХТХ БА ШМТК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
Шинжлэх ухааны академийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ) болон Шинэ Монгол технологийн коллеж (ШМТК) хамтран ажиллах санамж бичгийг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгууллаа.
Хоёр байгууллага 2021 оноос эхлэн хамтран ажиллаж, ШМТК-ийн Химийн инженерчлэлийн ангийн оюутнуудыг ХХТХ-д үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, төгсөлтийн судалгааны ажлыг ХХТХ-ийн судлаачдаар удирдуулах зэргээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, ШМТК-ийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, удирдан чиглүүлэхээс гадна үндэсний болон олон улсын түвшний салбар дундын төсөл, хөтөлбөр, судалгааг хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, мэдлэг, туршлага солилцох зорилгоор уулзалт, сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг өргөн хүрээний чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Бусад мэдээлэл