Академич д.доржготовын нэрэмжит грантын эзэн тодорлоо.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Н.М.Пржевальскийн нэрэмжит алтан медальт, Дэчингунгаагийн Доржготовын нэрэмжит “Грант”-ыг 2020 оноос эхлэн жил болгон олгож байхаар тогтсон. Академич Д.Доржготов багш маань энэхүү Грантаа ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн залгамж халааг бэлтгэх, залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор өөрийн орлогын эх үүсвэрээс олгож байхаар тогтсон юм. 2020 оны энэхүү нэр хүндтэй 1 сая төгрөгийн Грантыг ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Батчөдөрт олгохоор шийдвэрлэлээ. ЭШДА Б.Батчөдөртөө цаашдын эрдэм, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.