Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХЭЭРИЙН БҮСЭД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ СУДАЛГАА
ХЭЭРИЙН БҮСЭД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ СУДАЛГАА

Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн судлаачид БНХАУ-ын ШУА-ийн Шинжааны Экологи, Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан “Хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэх технологийн туршилт судалгаа” төслийн хүрээнд Говь сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны суурин”-г байгуулав. Энэхүү сууриныг түшиглэж хээр, цөлөрхөг хээрийн бүсийн цөлжилт, газрын доройтлын үйл явцыг урт хугацаанд судлах, хянах, буруулах технологийн шийдлүүдийг боловсруулахад үйл ажиллагаа нь чиглэгдэнэ. Төслийн хүрээнд 22 га талбайг хашиж хамгаалан, төвийн эрчим хүчинд холбож, судлаачдын 4 орон сууц, гүний 2 худаг гарган, уур амьсгалын хувьсал өөрчлөлт, шар шороон шуургыг хэмжих автомат цаг уурын станц суурилуулж, элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах, тухайн бүс нутагт дасан зохицох чадвартай модлог, өвслөг ургамлын технологийн шийдлүүдийг 10 хувилбараар туршиж байна.

Төслийн зорилго:

Говь сүмбэр аймгийн Сүмбэр сумын жинхэнэ хээр, хуурай хээр, цөлөрхөг хээрийн зааг бүс нутагт цөлжилт, газрын доройтлыг экосистемийн иж бүрдлүүдийн хүрээнд нарийвчлан судлах, газрын доройтлыг сааруулах технологийн туршилт, судалгаа явуулах, нэвтрүүлэх ганд тэсвэртэй модлог ургамал үржүүлэх урт хугацааны судалгааны станц байгуулан сонирхогч талуудтай хамтран ажиллахад оршино.

Зураг 1.1 Хээрийн бүсийн цөлжилт, газрын доройтлын мониторинг, цөлжилттэй тэмцэх технологийн туршилт, судалгаа явуулах урт хугацааны суурины ерөнхий байдал


Судалгааны үр дүн. Цөлжилтөөс хамгаалах ганд тэсвэртэй модлог ургамал тарималжуулж турших зорилгоор олон хувилбарт туршилт судалгааны ажлуудыг явуулж байна (Зураг 1.1). Туршилтын 1-р талбайн хэмжээ нь 50х40 м бөгөөд шуудуу хоорондын зай 2.5м, шуудууны өргөн 1.5м, гүн нь 50см, мод сөөгийн суулгац хоорондын зай 1м-ээр тооцож 11 эгнээнд 550ш, салхинаас хамгаалах ойн зурваст 100 ш  нийт 650 ш жигд, хармаг, монгол азар, сухай,  заг зэрэг төрөл зүйлийн суулгацуудыг сонгон тариалсан. Судалгааны СК-1 болон СК-2 хувилбарт суваг ухаагүй, байгалийн өөрчлөөгүй нөхцөлд, ямар нэг бордоо, чийг баригч ашиглалгүйгээр мод, сөөгийг тарьж ургуулсан бөгөөд, харин T1 нь ямар нэг бодис ашиглаагүй хяналт, Т2-Т10 нь ус хадгалах, хөрсний чийг болон үржил шимийг сайжруулах технологиудын хувилбарууд болно (Зураг1.3, 1.4).

Туршилтын 2-р талбайн хувьд нэгдүгээр талбайтай ижил хэмжээтэй бөгөөд 10м–ийн зайтай 3 эгнээнд 12 мөрөөр суулгац хоорондын зай 1м–ээр тооцож 600ш мод сөөгийн суулгац тариалсан. 1 эгнээнд өвлийн улиралд цас хуримтлуулах хяналтын талбай байгуулан хашаалсан ба 1м 20 см-ийн өндөртэй шон нүх бүхий пластик материал ашигласан. Тус талбайд монгол азар, жигд, давссаг заг, гоохгор сухай, шорной, хармаг гэсэн 6 төрөл зүйлийн суулгацыг тус бүр 2 эгнээгээр 30 см гүнтэй тогоолсон нүхэнд суулгасан (Зураг1.5).

Хувилбар тус бүрд модны төрөл бүрээс 10 ш суулгац тарьж ургуулсан. Ургамлыг тариалахаас өмнө болон дараа нь сайтар усалсан бөгөөд, тарьснаас хойш ургамал ургалтын хугацаанд (4-өөс 10 сар) 15 хоног тутамд 30 л нормоор услав.

Олон хувилбарт туршилтын үр дүнгээс үзвэл нарийн навчит жигд Т10 (Шингэн гумины бордоо), Т7 (Attapulgite бодис) болон Т3 (нарийн ширхэгт элс) туршилтын хувилбарт хамгийн илүү амьдралтай байсан бол, Т5 (чийг баригч бодис) болон СК-2 (хяналт) хувилбарт бага, харин Т9 (цагариг), Т1 (бодисгүй) болон СК-1 (хяналт) хувилбарт бүгд амьдрах чадваргүй болсон байна (1 дүгээр тахирмаг).


График 1.1 Туршилтын хувилбарууд дахь мод, сөөг ургамлын амьдралтын хувь (Т2 – бодисгүй; Т3 - Нарийн ширхэгт элс; T4 - Эко ногоон уут; T5 болон T6 - Чийг баригч бодис; T7 - Attapulgite бодис; T8 болон T9 – Цагираг; T10 - Шингэн гумины бордоо; СК-1 болон СК-2 – хяналт)

Тахирмагаас үзвэл нарийн навчит жигд (Elaeagnus angustifolia) Т10 (Шингэн гумины бордоо), Т7 (Attapulgite бодис) болон Т3 (нарийн ширхэгт элс) туршилтын хувилбарт хамгийн илүү амьдралттай байсан бол, Т5 (чийг баригч бодис) болон СК-2 (хяналт) хувилбарт бага, харин Т9 (цагираг), Т1 (бодисгүй) болон СК-1 (хяналт) хувилбарт бүгд амьдрах чадваргүй болсон байна. Гоохгор сухай (Tamarix elongate) бусад төрөл зүйлүүдтэй харьцуулбал бүхий л туршилтын хувилбаруудад 10-80 хүртэлх хувийн амьдралттай ургаж байна. Хонин хармаг (Nitraria tangutorum) Т1 (бодисгүй), Т9 (цагираг 35), Т8 (цагираг 25) болон Т6 (чийг баригч бодис) хувилбаруудад хамгийн илүү амьдрах чадвартай байсан бол Т5 (Чийг баригч бодис) болон Т4 (эко ногоон уут) хувилбаруудад амьдрах чадваргүй болсон байна. Заг Т4 (эко ногоон уут) хувилбарт хамгийн илүү байсан бол Т10 (шингэн гумин) хувилбарт амьдрах чадваргүй болсон байна. Харин бусад хувилбаруудад 10-50 хувь хүртэлх амьдралтын ялгаатай байдлыг харуулсан дүнтэй байна.

Механик аргаар элсний нүүлтийг тогтворжуулж, салхины хурдыг бууруулж замаар ганд тэсвэртэй мод, сөөг тарьж ургуулах туршилтад ашиглаж буй, энэхүү ногоон тор нь 

БНХАУ-д өргөн хэрэглэгддэг механик аргуудын нэг бөгөөд салхины хүчийг тодорхой хувиар бууруулж, өөртөө элс хуримтлуулах замаар элсний нүүлтийг тогтворжуулна. Судалгаа явуулсан 2020 оны 08 сарын байдлаар 40 см хүртэл элсийг хуримтлуулсан байв (5 дугаар зураг). Салхины хүчийг бууруулж, элсний нүүлтийг тогтоон барихаас гадна өвлийн улиралд хамгаалагдсан талбайд цас жигд тархаж, чийгийн хангамшил сайжран, ургамлын бүрхэц нэмэгдсэн байна.

      Зураг 1.6 Туршилтын талбайн ерөнхий төлөв байдлын зураг (2020.08.20)

Туршилтын ажлын хүрээнд нарийн навчит жигд (Elaeagnus angustifolia), цагаан заг (Haloxylon ammodendron), гоохгор сухай (Tamarix elongate), Эмгэн шилбэ (Atriplex canescens), хонин хармаг (Nitraria tangutorum), улаан түлээ (Calligonum mongolicum) зэрэг 6 зүйл модлог ургамлыг тарьж ургуулав. Харьцуулсан судалгааны дүнгээс үзвэл эдгээр мод, сөөг ургамлын дасан зохицож, амьдрах чадвар харилцан адилгүй байна. Тухайлбал монгол азар (0 %), Эмгэн шилбэ (7.0 %) зэрэг сөөг амьдрах чадвар хамгийн сул байсан бол сухай (91.7 %), хармаг (84.0%) зэрэг сөөг ургамал хамгийн өндөр хувьтай ургаж байна. Харин заг, жигд 20-40 %-хувийн амьдралттай ургасан дүнтэй байна.

Дүгнэлт. Тус сууринд 2 дахь жилийн туршилтын үр дүнд тус бүс нутагт Сухай, Жигд, Харганын болон ганд тэсвэртэй улиасны төрлийн модлог ургамал хамгийн өндөр хувьтай ургаж байгаа бөгөөд Заг, хармаг зэрэг модлог ургамлыг тарималжуулах боломжтойг нотлоод байна. Тарилтын олон хувилбар болон механик аргаар нөмөр үүсгэх туршилт судалгааны үр дүнгээс үзвэл мод, сөөгний төрөл зүйлийн байгаль дээр ургах амьдрах орчин болон туршилтын хувилбаруудын ялгаатай байдлаас хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал сухай бүхий л ус хадгалах болон бордооны хувилбарт илүү сайн ургаж байсан бол жигд, заг, хармаг зэрэг нь өндөр ялгаатай байдлыг үзүүлж байна. Харин хурдан ургалттай модлог ургамлыг нутагшуулах туршилтын дүнгээс үзвэл сибирь улиасны амьдралт хамгийн өндөр байсан бол, араас нь гибрид хар болон бальзам улиас болон цагаан бургас амьдрах чадвар сайн байв. Харин бальзам улиас, хар улиас болон мөнгөлөг улиас 6-9 хувийн амьдралтай байна. 

 ЭЛС БЭХЖҮҮЛЭХ, УРГАМЛАН НӨМРӨГИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТУРШИЛТ СУДАЛГАА

БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Баруун Хойт Бүс Нутгийн Экологи, Байгаль Орчин, Байгалийн Нөөцийн Хүрээлэнтэй хамтарсан “ТОРГОНЫ ЗАМ, ЭДИЙН ЗАСГИЙН БҮСИЙН УЛС


ОРНУУДАД ЭЛС БЭХЖҮҮЛЭХ, УРГАМЛАН НӨМРӨГИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ТЕХНИК”   төслийн хүрээнд элс бүхий талбайг хиймэл дагуулын мэдээ ашиглан тодорхойлох судалгааг


ялгаврын нормчилсон индексээр (Normalized Difference Sand Index, NDSI. Xin.et.al., 2018), хөдөлгөөнт манхан элсийг тогтворжуулах туршилтыг механик биологийн аргаар байгалийн сүрэл ашиглан


хийж гүйцэтгэсэн.    


Хээрийн туршилт, судалгаа

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумдын нутгийг дамнан орших 80 орчим км урт сунаж тогтсон Жаргалант-Тарнын голын дагуух элсэн

манхны талбайн өөрчлөлт, элсжилтийн динамикийг 2000-2017 он хүртэл нийт 17 жилийн хугацаанд тооцож үзэхэд элсэрхэг газар 165.2 км2 талбайгаар нэмэгдсэн байна.   

                     Зураг.1 Жаргалант-Тарнын голын дагуух элсний талбайн өөрчлөлт

Хөдөлгөөнт сул элсийг механик биологийн аргаар бэхжүүлэх туршилтыг Элсэн тасархайд байрлах “Цөлжилтийг сааруулах, туршилт судалгааны суурин”–гийн ургамалгүй манхан элс бүхий, нийт 10 га талбайд хийж гүйцэтгэсэн. Механик хамгаалалтад байгалийн сүрэл ашигласан ба нүдний хэмжээг 1х1 метр зайтайгаар торлож хийв. Энэхүү механик хамгаалалт нь 3-4 жил элсийг найдвартай тогтоон барих ба, тус биологийн хамгаалалт буюу мод, сөөг, олон наст тарьж ургуулах ажлуудыг хийж гүйцэтгэх нь илүү үр дүнтэй байна.

Зураг.2 Элс бэхжүүлэх механик хамгаалалт

а) Механик хамгаалалт хийж буй үйл явц б) Механик хамгаалалт хийсний дараах байдал 

Зураг.3 Механик хамгаалалт хийсний дараах ургамлын сэргэн ургалт

а) Элсний голлох ургамлын сэргэн ургалт  б) Цульхир ургасан байдал

ЭКОСИСТЕМИЙН ЯЛГАВАРТАЙ БҮС НУТГУУДАД ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ СУУРИНГУУД БАЙГУУЛАВ 

Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар нь экосистемийн ялгавартай бүс нутгийн хэмжээнд урт хугацааны 3 суурин станцуудыг байгуулж, туршилт судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд орчны бүс нутгийн хэмжээнд цөлжилт, газрын доройтлын үйл явцыг тандан мониторинг судалгаа явуулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, цөлжилттэй тэмцэх технологиудыг туршин, нэвтрүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Судалгааны станцуудад бүс нутгийн онцлог байдалтай уялдан харилан адилгүй туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:


Элсэнтасархай дахь суурин судалгааны станцад элсний нүүлт, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах, орон нутгийн модлог ургамлыг тарималжуулах, элсний нүүлтийг сааруулах механик хамгаалалтын технологийн туршилт, судалгаа; 

Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэнтолгой дахь суурин судалгааны станцад тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулах, агро ойжуулалтын судалгаа;  

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум дахь суурин судалгааны станцад усалгааны хэмнэлттэй ойжуулалт, хуурайшилд тэсвэртэй ургамлыг тарих, элсний нүүлт болон салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах судалгаа;


                                        Зураг.4 Цөлжилт газрын доройтлыг бууруулах туршилт, судалгааны станцын байршил

                                                      (1. Элсэн тасархай, 2. Бүрэнтолгой, 3. Чойр)


Бусад мэдээлэл