Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АТЛАС -ыг монгол болон англи хэл дээр шинэчилж байна
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АТЛАС -ыг монгол болон англи хэл дээр шинэчилж байна

Аливаа УЛС ҮНДЭСТНИЙ байгаль, түүх, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаар бүрэн дүүрэн цэгцтэй, орон зайн мэдээллийг олж авах, олон нийтэд шинжлэх ухааны үндэстэй мэдлэг олгоход тухайн улсын ҮНДЭСНИЙ АТЛАС чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд газар зүйн зургуудын цогц бүтээл байдгаараа онцлог байдаг. Монгол Улсын зураг зүйн шинжлэх ухааны хөгжлийг илэрхийлэх хамгийн том бүтээл болох энэхүү атлас нь байгаль, хүн ам, хөдөө аж ахуйн холбогдолтой шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг бүхэлд нь нэгтгэн дүгнэсэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн хийгээд эрдэм шинжилгээ-зураг зүйн иж бүрэн суурь бүтээл бөгөөд 1990 оны атлас, 2009 онд тус тус хэвлэн гаргасан. Гурав дах атласыг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэхээр эрдэмтдийн хамт шаргуу ажиллаж байна.















2008 онд Монгол улсын үндэсний атласыг шинэчлэн зохиож хэвлүүлэх тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, үүний дагуу МУ-ын ШУА-ийн тухайн үеийн ГХ-ийн эрдэмтэн судлаачдын баг холбогдох бусад байгууллага, мэргэжлийн хүмүүстэй хамтран Үндэсний атласыг шинэчлэн зохиож хэвлүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэхэд тус салбар нь голлох үүргийг гүйцэтгэж 2009 онд  “Монгол Улсын Үндэсний Атлас” хэвлэгдэн гарсан. Уг бүтээл нь манай эх орны газар нутаг, засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засгийн холбогдолтой мэдлэг, мэдээллийг нэгтгэн дүгнэсэн шинжлэх ухаан-зурагзүйн иж бүрэн агуулгатай танин мэдэхүй, онол, практикийн ач холбогдол бүхий суурь бүтээл юм. Атласт 1:200 000, 1:500 000, 1:1 000 000, 1:2 000 000, 1: 5 000 000-ын масштабтай 256 сэдэвчилсэн зураг орсон бөгөөд үүнд засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөлийн 12, байгалийн нөхцөл, нөөцийн 95, түүхийн 27, хүн ам, нийгмийн 51, эдийн засгийн 69 сэдэвчилсэн зургууд орсон. 2019-2020 онд уг атласыг шинэчлэн Монгол болон Англи хэл дээр эхийг бэлтгэн 2021 онд хэвлэхээр бэлтгэж байна. Атласын зургуудыг шинэчлэн зохиож боловсруулахад эрдэм шинжилгээний болон төрийн, төрийн бус 10 гаруй байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон монгол, англи хэл хэвлэх эхийг бэлэн болгоод байна.

 

Газар зүйн нэрийн ТАЙЛБАР ТОЛЬ, ЦАХИМ САН бий болгов


Тус салбараас 2020 онд “Монгол орны газар зүйн дэвсгэр нэрийн тайлбар толь” номыг  хэвлүүлээ. Энэхүү хамтын бүтээл нь 500 орчим газарзүйн дэвсгэр нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар дэвсгэр нэр бүрээр фото зурагтай

хамтатган, тайлбарыг оруулсан нь сургалт танин мэдэхүйн маш чухал ач холбогдолтой төдийгүй газарзүйн шинжлэх ухаанд Монголчуудын газар усны нэрийн үндэс болсон дэвсгэр нэрийг юу гэж нэрлэдэг, зурагт хэрхэн тэмдэглэдгийг

таниулахад залуучуудад мэдлэгийн хувь нэмэр,  судлаачдад  судалгааны эх сурвалж болох нь дамжиггүй. Номын онцлогоос дурдвал байрзүйн зурагт тэмдэглэгдэн орсон газарзүйн нэрүүдээс жишээг дагалдуулан зураглалын үр дүнг

хэсэгчлэн авч харуулсан нь газарзүйн нэр, газрын зургийн талаарх ойлголтыг өгөх чухал ач холбогдолтой бүтээл болсон.

2017-2019 онд салбар дээр хэрэгжсэн хийгдсэн "Монголын үндэсний газарзүйн нэрийн уламжлал, өөрчлөлт, хадгалалт, орон зайн мэдээллийн сан" суурь судалгааны төслийн хүрээнд “Газарзүйн нэрийн сан” –гийн программыг

технологийн санд хүлээлгэн өглөө. Мэдээллийн санд өндрийн нэр нийтдээ 120520 нэр тэмдэглэсэн. Үүнээс 38497 уул буюу уулын орой, 39706 толгой, даваа 4226, хөтөл 3394, дөрөлж 1158, овоо 862, худаг, булаг зэрэг уст цэг 28274 газар

зүйн нэр байна. Үүнээс худаг 21165, булаг 6605, усан сан 270, рашаан 234, мөстөл 50, нуур 6049, голын нэр 4591 гол тус тус бүртгэгдсэн. Бидний хийсэн энэхүү програм нь ашиглахад хялбар, газар зүйн нэрийн орон зайн хайлтыг

газрын нэрээр болон аймаг, сумын түвшинд хийх боломжтой, Монгол хэлтэй программ хангамж юм. Монгол орны 1:100000-ны байрзүйн зургийн газарзүйн 214000 орчим нэрийг багтаасан.

                                                   Зургийн тайлбар: Газар зүйн нэрийн цахим сан

Монголдоо анхдагч БЭЛЧЭЭРИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН туршилт судалгааны суурин байгуулав 

2020 оны 8 сарын 29-нд Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багт “Хэвтээгийн ар”-д байрлах “Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны төв”-ийн нээлтийн өдөрлөг зохион байгуулж,

хүрэлцэн ирсэн орон нутгийн 70 гаруй иргэдэд богино хугацааны бэлчээрийн менежментийн сургалт зохион байгуулсан. Тус суурин судалгааны төв нь  “Монгол улсын хэт талхлагдсан бэлчээрийг

зайнаас тандах аргаар судлах  ба нөхөн сэргээх туршилт” гадаадтай хамтарсан төслийн хүрээнд байгуулагдсан.

                       Зургийн тайлбар: “Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны төв”-ийн нээлт 

Судалгааны төв нь аймаг, орон нутгийн удирдлага болон малчдыг бэлчээрийн менежментийн чиглэлээр чадавхжуулах сургалт явуулахаас гадна оюутан, сурагчдад ургамал, бэлчээрийн талаарх

мэдлэгийг олгох, нөхөн сэргээх сургалт явуулах бүрэн бололцоотой материаллаг баазаар хангагдсан. Үүнд:

        Хурлын танхим, судлаачдын байрлах өрөө, ажлын өрөө гал тогоо, ариун цэврийн өрөөнүүд бүхий 12х18 харьцаатай 216 кв.м талбайтай бүхий байшин

        Туршилтын  талбайг услах зориулалт бүхий бэлчээрийн иж бүрэн гүний худаг

        Цаг уурын 6 төрлийн үзүүлэлт хэмжих багаж

        Туршилтын талбайд ус цуглуулах технологи бүхий багаж

        Орон нутгийн ургамлын хатаадасны танин мэдэхүйн грибарын үзүүлэн

        Хөрсний чийг хэмжигч

        Спекрорадиометр. Хөрс, ургамал, ус, чулуулгийн цахилгаан соронзон долгионы өөр мужуудад өгөх спектрийн шинж чанар дээр тулгуурлан ойсон цацрагийн хэмжилтийг хийдэг багаж.

                              Зургийн тайлбар: Туршилтын талбай

 

Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлон газар доорх усны чанарт нөлөөлж байна.

2020 оны 10 сарын 6 -нд импакт фактор (IF: 6.5) бүхий Science of The Total Environment сэтгүүлд доктор Б.Баяртнугалагийн нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн өгүүлэл болох Улаанбаатар

хотын гэр хорооллын нүхэн жорлонгоос үүсвэртэй нитрат газар доорх усыг бохирдуулж байгааг гидрохимийн болон нитратын изотопын арга ашиглан судалсан үр дүн юм. Нитратын

концентраци болон нитратын икотоп болох δ 15N-ийн утгыг үндэслэн газар доорх усыг I (суурь чанар) болон II (бохирдсон) гэсэн хоёр бүлэгт хуваасан. Хот орчмын хэсгийн газар доорх II

бүлгийн буюу бохирдолттой тэр дундаа нитратын концентрацийн (>10 мг/л NO3) болон изотопын агууламж (>10‰ δ15N-NO3) маш өндөр байсан бол бэлчээрийн болон ойн бүсэд ямар нэгэн

бохирдолгүй (I бүлэгт) гэсэн үр дүн гаргасан. δ15N-NO3анализын үр дүн болон орон зайн тархалтаас дүгнэхэд газар доорх усны нитратын бохирдлын эх үүсвэр нь цэвэрлээгүй бохирын урсац,

хот орчмын гэр хорооллын нүхэн жорлонгийн нэвчилтээс (II бүлэг) гаралтай байна. Судалгааны үр дүнд газар доорх усны бохирдлын үнэлгээний гидрохимийн индексийг санал болгож байна;

өөрөөр хэлбэл гурван хувьсагч (ууссан цахиур, нитрат, хлоридын концентраци) -аас бүрдэх газар доорх усны чанарын индекс (GQI). Энэхүү индекс нь нитратын бохирдолд өртөмтгий

бүсүүдийг зааглах, газрын доорх усны чанарын хяналт, менежментэд тогтмол ашиглаж болох чухал ач холбогдолтой. Судалгааны дүнгээс хүн амын нягтрал ихтэй хот орчмын бүс нутагт

түгээмэл тохиолддог битүүмжлэлгүй нүхэн жорлонг шинэчлэх менежментийг яаралтай хийх шаардлагатай байгааг харуулж байна. Дэлгэрэнгүй: https://doi.org/10.1016/j.scitotenv.2020.142790

Зургийн тайлбар: Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгоос үүсвэртэй нитрат газар доорх усыг бохирдуулж байна

 

 

 

 

Иргэд, үйлчлүүлэгчид Аварга Тосон нуурын усыг багасахад нөлөөлж байна 

2020 оны 7 сарын 28 -нд импакт фактор бүхий (IF: 2.5) бүхий Sustainability сэтгүүлд доктор М.Уртнасангийн нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн өгүүлэл болох Аварга Тосон нуурын бүсэд байрлах

хоёр өөр төрлийн экологийн үйлчилгээ бүхий, тухайлбал: Тосон нуур нь арьсны эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг бол Бүрд нуур нь малын усалгаанд ашиглагддаг зэргэлдээ орших хоёр нуурын 30

жилийн хугацаан дахь өөрчлөлтийг зурагласан үр дүн юм.

1989-2018 оны хоорондох 30 жилийн хугацаанд Аварга тосон нуурын усны талбайн хэмжээ ихэнхдээ буурч байсан бол 1993-1998, 1998-2003, 2008-2013 онууд тус бүрт өсөх хандлагатай байсан хэдий ч

2013-2018 онд нуурын талбайн хэмжээ буурсан байна. Үр дүнд 1989 онд Тосон нуурын талбайн хэмжээ 16.1 га, Бүрд нуурын талбайн хэмжээ 22.3 га байсан бол 2018 онд Тосон нуурын талбай 10

га (21.1%) -аар, Бүрд нуурын 15.3 га (23.5%)-аар багассан байна. Нуурын усны талбайн өөрчлөлт нь температуртай R2=0.11, (Тосон)  R2=0.0004, (Бүрд) тус тус байсан бол хур тунадастай R2 = 0.006

(Тосон)  R2 = 0.09 (Бүрд) цаг уурын нөхцөлийн хувьд хамаарал багатай үр дүнг үзүүлсэн. Эндээс дүгнэж хэлэхэд нуурын талбайн өөрчлөлтөд цаг уурын нөлөө байхгүй байна. Тосон нуурын талбай нь

сувилалд үйлчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчдийн тоотой маш өндөр хамааралтай (R2 = 0.89), мөн Бүрд нуур нь малын тоотой шууд хамааралтай (R2 = 0.75)  байна. Нуурын усны талбайн

хэмжээ нь нийгэм эдийн засгийн үзүүлэлттэй маш өндөр хамааралтай байна. Дэлгэрэнгүй: https://doi.org/10.3390/su12156070     






                      Зургийн тайлбар: Нуурын 30 жилийн хугацаан дахь өөрчлөлтийг


Бусад мэдээлэл