ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын судлаачдын хамтын бүтээл Монгол орны хөрсний зураг 1 : 800 000 масштаб, хөрсний зургийн тойм болон хөрсний хэвшинжүүдийн танилцуулга бүхий бүтээл хэвлэгдэн гарлаа. Урьд өмнө зохиогдсон Монгол орны хөрсний зургууд, хөрсний зүсэлтийн мэдээ материалыг ашиглаж Landsat хиймэл дагуулын зургаар тодруулга хийж энэхүү хөрсний зургийг зохиосон.
Монгол орны хөрсний шинэчилсэн ангиллын дагуу хөрсний 12 бүлэг 33 хэвшинжид хамрагдах 108 төрлийн хөрсийг зураг дээр ялгасан. Хэрэглэгчдэд ашиглахад хялбар байх зорилгоор хөрсний зургийн контурд зонхилж буй зөвхөн нэг төрлийн хөрсний нэршил өгсөн. Тариалангийн хөрс (Antrosols), техногенийн эвдрэлд орсон хот суурингийн (Urbic Technosols) болон уул уурхайн хөрс (Leptic Technsols) үүдийг шинээр нэмж оруулсан.
Зураг 1.1 Монгол орны хөрсний зураг (M 1:800 000)
Улаанбаатар хотын хөрсний бохирдолын судалгаа
Хөрсөн бүрхэвчид хог хаягдал болон янз бүрийн бохирдуулагч элемент хуримтлагдаж байдаг учраас хөрсний бохирдолын судалгаа нь экосистемийн төлөв байдлыг тодорхойлогч гол үндсэн үзүүлэлт болдог. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдолын түвшинг тодорхойлсон нарийвчилсан судалгааны дүн, цаашид сайжруулах арга зам зөвлөмжүүдийг нэгтгэн энэхүү бүтээлийг бичсэн байна. Хөрсөнд агуулагдаж буй хүнд металлууд (Pb, Cr, Cd, Ni, Zn, As, Se, B), нян бактери (E.coli, Cl perfringens, Proteus, Citrobacter), сульфат (SO4), аммони (NH4), нефть бүтээгдэхүүн зэрэг бохирдуулагч бодисуудын агууламж тархалтын дүн мэдээллүүд дээр үндэслэн нийслэл хотын хөрсний бохирдлын түвшинг тогтоосон.
Зураг 1.2 Улаанбаатар хотын хөрсний бохирдол, тархалт (М 1:25 000)
Хөрсний эвдрэлийн судалгаанд цөмийн технологи ашиглах
Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн шугамаар “Хөрсний эвдрэлийн судалгаанд цөмийн технологи, цацраг идэвхт изотопи ашиглах” (MON5015, RAS5084) талаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлж хөрсний судалгааны шинэлэг арга зүйд суралцаж лабораторийн хүчин чадлыг сайжруулсан. Судалгааны дүнгээр Монгол орны төв хэсгийн хээрийн бүсийн бэлчээрийн хөрстэй 1 га газраас 1 жилд 2-110 тн шимт хөрс ус салхины элэгдлээр алдагдаж байна. Дунджаар 1 жилийн дотор 1 га газраас 19.28 тонн хөрс эвдрэлд орох буюу хөрсний өнгөн хэсэг 1.61 мм-ээр нимгэрч байна. Байгалийн хөрсний эвдрэлийг 6.7 т.га./жил байвал хэвийн гэж үздэг бөгөөд хээрийн хөрсний элэгдэл байвал зохих түвшингөөс 2.8 дахин илүү байна.
Зураг 3.1a Хөрсний эвдрэлийн загвар Зураг 3.1b Хөрсний эвдрэлийн хэмжээ
Эрдэм шинжилгээ, судалгаанаас гарсан бүтээлүүд
·
Монгол
орны хөрс (2003)
·
Монгол
орны хөрсний зураг, тайлбар (2020)
·
Монгол
орны хөрсний зураг М 1 : 800 000 (2020)
·
Хөрс
хамгаалал, хөрсний органикийн нөөц. Арга зүй, зөвлөмж (2019)
·
Улаанбаатар
хотын хөрсний бохирдол (2018)
·
“Монголын
хөрс судлал сэтгүүл” (2016-2019).
· Хөрсний чийг хангамжийг сайжруулах арга зүй, зөвлөмж (2016)