Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар нь Монгол орны нийгэм, эдийн засгийн газарзүйн онцлог, нутаг дэвсгэрийн хөгжлийн ялгаатай байдал, бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, хотжилт, эдийн засгийн коридор, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцийн хүчин зүйлсийг нутаг дэвсгэрийн онцлог, нөөц, боломжид тулгуурлан хөгжүүлэх судалгаануудыг хийж гүйцэтгэн, төрөл бүрийн масштабын газрын зураг, атлас зохиох, аргачлал, зөвлөмж боловсруулдаг. Энэ хүрээнд 2005 оноос хойш дараах суурь судалгааны төслүүдийг хэрэгжүүлсний үр дүнд арав орчим эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл, ном товхимол, олон арван зураг атлас, олон зуун эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг гадаад, дотоодод хэвлүүлж, хэлэлцүүлээд байна..
Монгол орны хүн амын нутагшилт, хотжилтын орчин үеийн асуудал (2005-2007)
Монгол орныг тэнхлэгээр хөгжүүлэх газарзүйн үндэслэл (2008-2010)
Төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн газарзүйн иж бүрэн тодорхойлолт, мэдээллийн сан (2011-2013)
Хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн зүй тогтол (2014-2016)
Хөдөөгийн хүн амын суурьших үйл явцын газарзүйн судалгаа (2017-2019)
Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэслэл, аргазүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах (2019-2020)
Зураг 1.1. Суурь судалгааны төслүүдийн эрдэм
шинжилгээний тайлангийн нүүр зургууд
Эдгээр суурь судалгааны
төслүүдийн үр дүн нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт болон бүсчилсэн
хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилтай холбоотой хөгжлийн орон зайн төлөвлөлт,
нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн шинжлэх
ухааны үр дүн, мэдлэг, мэдээлэл, санал, зөвлөмжүүдийг боловсруулахад чухал ач
холбогдолтой.
Шинжлэх ухааны
онцлох үр дүн: Бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилтай холбоотой орон
зайн анализ, дүн шинжилгээ
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар нь 2019 оноос эхлэн “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэс, нэгдсэн аргазүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах” cуурь судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү судалгааны зорилго нь Монгол орны байгалийн болон эдийн засгийн нөөц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүн ам, нийгэм, эдийн засгийн онцлог, газарзүйн байршлын ялгаатай байдлыг харгалзан, бүс нутгийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, гадаад нөхцөл байдал, бусад улсын туршлагыг тооцож, төрөөс бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлоход ашиглагдах шинжлэх ухааны үндэслэл бүхий онол, аргазүйг боловсруулах юм. Энэхүү суурь судалгааны төслийн хүрээнд дараах онцлох үр дүн, дүгнэлт, бодлогын зөвлөмжийг толилуулж байна. Үүнд: 1) Хот, сум суурингийн хөгжлийн потенциалыг тодорхойлох үнэлгээ; 2) Хот, суурин газарт зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийн тодорхойлох; 3) Үндэсний хэмжээнд дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлох үнэлгээ; 4) Дотоодын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлүүдийн хөгжлийн потенциалын үнэлгээ; 5) Бүс нутгийн түвшинд хот хоорондын кластер хөгжүүлэх боломж, тэдгээрийн хэлбэрийг тодорхойлох. Эдгээр нь үндэсний хэмжээнд бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилтай холбоотой хөгжлийн орон зайн нэгдсэн төлөвлөлт хийхэд зайлшгүй харгалзан үзэх физик хүчин зүйлс юм.
1). Хот, сум суурингийн хөгжлийн потенциалыг тодорхойлох үнэлгээ
Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөд “4.1.6. эдийн засгийн өсөлтийг хангахад голлох үүрэг бүхий бүс нутгийг түлхүү анхаарч хөгжүүлэх” гэсэн зарчмыг баримтална гэж заасан. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, улс, бүсийн чанартай авто замын сүлжээнд холбох (2021-2030)” зорилтыг дэвшүүлсэн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх хот сумдыг нэгэн зэрэг хөгжүүлэх эдийн засгийн нөөц боломж хомс юм. Иймд бүсчилсэн хөгжил, хүн ам нутагшил суурьшлын тогтолцоонд бүс нутгийн түвшинд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад гол үүрэг, нөлөөтэй, хөгжлийн ирээдүй сайтай бүс нутаг, хот сууринг тэргүүн ээлжид сонгон хөгжүүлэх шаардлага үүснэ. Энэхүү суурь судалгааны төслийн хүрээнд 21 хот, 330 сумын хөгжлийн потенциалыг нийгмийн 7 шалгуур үзүүлэлт, эдийн засгийн 3, дэд бүтцийн 3, хүрээлэн буй орчны 6 шалгуур үзүүлэлт (нийт 19 шалгуур үзүүлэлтээр)-ээр үнэллээ. (зураг 1.2).
Зураг 1.2. Монгол улсын хотуудын хөгжлийн потенциалын үнэлгээ
Хөгжлийн потенциал өндөртэй Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад тохиромжгүй байршилд байна. Иймд бүс, орон нутгийг
тэнцвэртэй хөгжүүлэхэд баруун, зүүн бүсээс Ховд, Чойбалсан хотууд тохиромжтой ба эдгээр хотуудыг хөгжүүлэхэд анхаарах шаардлага байна.
2). Монголын хотуудад зэрэглэл, статус тогтоох, чиг үүргийг тодорхойлох
2019.11.14-ний өдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотууд, мөн тосгон байж болох эрхзүйн үндсийг тогтоож өгсөн. Хэдийгээр хот, тосгоны эрхзүйн үндэс бүрдсэн ч Үндэсний хэмжээнд улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, газарзүйн байршил, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн интеграци, коридор, хотжилтын хөгжлийн түвшин зэргийг харгалзан аль нэг хотод Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот болгох статус олгоогүй өдийг хүрчээ. Одоо энэ асуудлаар Төрөөс бодлогын шийдэл гаргахаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү нийтлэлээр бодлогын хувилбар, шийдэл дэвшүүлж байна.
Монголын онцлог нөхцөлд тохирсон “Хотын зэрэглэл, статус, чиг үүрэг”-ын тогтолцоо тодорхойлж
санал болгож байна. Уг тогтолцооны зэрэглэлийн хувьд Улсын болон Аймгийн
зэрэглэлтэй хот гэсэн 2 зэрэглэлийн хүрээнд 5 эрэмбэ бүхий статусыг тодорхойлж
байна. Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотуудын нийт 5 эрэмбэ бүхий статус,
тэдгээрт харгалзах хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ болон
газарзүйн байршлын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, уг шалгуурын дагуу орон
зайн анализ хийсэн. Судалгааны дүнд тулгуурлан Монголын хотуудад тогтоох
зэрэглэл, статус, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлж, бодлогын санал, зөвлөмж
өгч байна.
Хотын
зэрэглэл |
Хотын
эрэмбэ, статус |
Хотуудын
чиг үүрэг |
|
Улсын
зэрэглэлтэй хот |
I |
Улсын
нийслэл хот |
Олон
үүрэгтэй Нийслэл хот |
II |
Хөгжлийн
стратегийн төв хот |
Засаг захиргаа,
бүсийн эдийн засаг, аж үйлдвэр, тээвэр, логистик, үйлчилгээний олон үүрэгтэй
хот |
|
III |
Улсын
чанартай хот |
Засаг
захиргаа, аж үйлдвэр, үйлчилгээний үүрэгтэй хот |
|
Аймгийн
зэрэглэлтэй хот |
IV |
Орон
нутгийн хөгжлийн төв хот |
Засаг
захиргаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үүрэгтэй хот |
V |
Орон
нутгийн хот |
Засаг
захиргаа, үйлчилгээний үүрэгтэй хот |
Зураг 1.3. Монгол Улсын хотуудын зэрэглэл, статусыг тодорхойлох үнэлгээ
Үндэсний хэмжээнд эдийн засаг, нийгмийн
хөгжилд тодорхой үүрэг рольтой, Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц, бүсийн түвшинд
боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, эдийн засаг, үйлдвэрлэлийн төвлөрөл
бүхий Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв 3 хотыг эхний ээлжинд хөгжүүлэх
саналыг дэвшүүлж байна. Үүнд Дархан, Ховд, Чойбалсан хотууд.
3).
Үндэсний хэмжээнд дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлох үнэлгээ
Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын
тухай хуульд бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт хийхдээ “5.1.3.бүс нутаг хоорондоо
болон дотоод, гадаад зах зээлтэй дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэгээр
холбогдсон байх” гэсэн шаардлагыг заасан. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлалд “3.2.1.4. Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний
аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг
шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг
сонирхлыг эрхэмлэнэ.” гэж, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд
“21.4.олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграци болон дэд бүтцийн сүлжээнд
нэгдэхийг эрмэлзэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам, тээврийн таатай
нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;” гэж заасан.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “1.Өрнө-Дорнын бүсийн
орнуудыг холбох дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэгийн авто зам болон хойд, урд
хөршийг холбох зарим бүсийн босоо тэнхлэгийн авто замыг барьж худалдаа, эдийн
засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.”, “2.
Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, босоо, хөндлөн гол тэнхлэгийн авто
замын сүлжээтэй үе шаттайгаар холбосон байна.”, “4. Олон улсын болон бүсийн
тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттайгаар байгуулж, хөрш орнуудын
сүлжээтэй холбогдсон байна.” гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн.
Үндэсний хэмжээнд босоо, хэвтээ тэнхлэг гэдэг нь “нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур төв, нутаг дэвсгэр, бүсүүдэд тулгуурлан улсын болон аймгийн зэрэглэлтэй хотууд; бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн процессыг гадаад улс, бүс нутгийн эдийн засгийн интеграци, үндсэн тэнхлэгтэй холбох замаар худалдаа, ачаа эргэлт, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, мөн тэдгээрийн хөгжилд гүйцэтгэх үүрэг ролийг идэвхжүүлэх, өөр хооронд нь холбож, харилцан уялдаа холбоотойгоор бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил болон хүн амын нутагшилт, суурьшил, ажиллах хүчний орон зайн оновчтой бүтцийг тэтгэх эдийн засаг-дэд бүтцийн шугаман бүс” гэж тодорхойлж (Алтанбагана.М, ба бусад, 2019) байна. Үндэсний хэмжээнд боломжит босоо 10, хэвтээ 6 тэнхлэгийг тодорхойлж, тэдгээрийн потенциалыг эдийн засаг, газарзүйн байршил, хүн ам, нийгэм, дэд бүтэц, гадаад, дотоод нөхцөлийг тооцсон нийт 9 бүлгийн 18 шалгуур үзүүлэлтээр үнэллээ. (зураг 1.4).
Зураг 1.4.. Үндэсний хэмжээнд дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлох үнэлгээ
Судалгаагаар
дэвшүүлж буй илүү хөгжлийн потенциалтай босоо болон хэвтээ тэнхлэгүүд нь улс болон
бүс нутгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт хийх суурь нөхцөл болох бөгөөд төр
засгаас Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл,
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлоход энэхүү тэнхлэгийн потенциалын
үнэлгээ нь шинжлэх ухааны нэг үндэс болно.
4) Дотоодын болон хил дамнасан аялал жуулчлалын
чиглэлүүдийн хөгжлийн потенциалын үнэлгээ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 8.2-д “Эдийн засгийн тэргүүлэх салбарууд болон байршлын давуу талд тулгуурлан бүс, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ.”, “1.Байгаль экологи, археологи, палеонтологи, нүүдлийн өв, түүх, соёл, рекреацийн нөөц, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлнэ.” гэж заасан. Монгол улсын аялал жуулчлалын дотоодын 38 гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын 17 чиглэлийг баталсан Засгийн газраас баталсан. Дотоодын аялал жуулчлалын гол чиглэлүүдийг 17 шалгуур үзүүлэлтүүдээр, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлүүдийг 18 шалгуур үзүүлэлтүүдээр үнэлгээ хийлээ (зураг 1.5).
Зураг 1.5. Аялал жуулчлалын дотоодын, хил дамнасан чиглэлүүдийн потенциалын үнэлгээ
Үнэлгээнээс харахад Монгол орны төв хэсгээр потенциалын
үнэлгээ сайн, баруун болон зүүн хэсгээр дунд зэрэг, урд хэсгээр хэсгээр сул
байна. Хил орчмын болон хил дамнасан чиглэлүүдийг хөгжүүлснээр баруун бүсэд Алтайн
нурууг тойрсон гурван улсыг хамарсан аялал жуулчлалын тойрог маршрут, Зүүн
бүсэд Алтан гурвалжин буюу Чита, Борзв, Хайлаар, Чойбалсан гэсэн хотуудыг холбосон
аялал жуулчлалын тойрог маршрут, хойд хэсгээр Хөвсгөл-Байгал нуурын аялал
жуулчлалын тойрог хэлбэрийн хил орчмын аялал жуулчлалын маршрут гарах бүрэн
боломж байна.
5) Бүс нутгийн түвшинд хот хоорондын кластер хөгжүүлэх
боломж, тэдгээрийн хэлбэрийг тодорхойлох
Том газар нутагтай, хүн ам цөөн, байгаль,
хөдөө аж ахуй, ашигт малтмалын нөөц ихтэй Монгол орны хувьд бүсчлэн хөгжүүлэх
асуудал нь нэн чухал бөгөөд хотын кластер нь бүсчилсэн хөгжлийн бодлогоо
дэмжих, хэрэгжилтийг эрчимжүүлэх нэг арга хэрэгсэл (Алтанбагана.М ба бусад,
2019) болдог. Хотын кластер гэдэг нь
тодорхой газарзүйн байршилд улс орон, бүс нутгийн нийгэм эдийн засагт
голлох үүрэгтэй хөгжлийн ирээдүй сайтай хот, сум суурин, тосгод тэдгээртэй дэд
бүтэц, тээвэр логистик, худалдаа үйлчилгээ зэргээр төрөлжин хоршсон зэргэлдээ
болон хаяа хот, тосгон, сумдаас бүрдсэн эдийн засаг, нийгэм, дэд бүтэц,
үйлдвэрлэл үйлчилгээний цогцолборыг хэлнэ.
Хүн ам, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистик, газарзүйн байршил болон хөгжилд гүйцэтгэх үүрэг, ролийн шалгуур үзүүлэлтүүдээр орон зайн дүн шинжилгээ хийж, хотод суурилсан кластерын 5 хэлбэрийг тодорхойлж байна. Үүнд, 1. Хот хоорондын кластер (Улсын зэрэглэлтэй хот хоорондын хэлбэр), 2. Нийслэл хотын кластер (Нийслэл дагасан кластерын хэлбэр), 3. Улсын зэрэглэлтэй хотын кластер (Хот-хөдөөгийн сум, тосгоны хоорондын кластерын хэлбэр), 4. Хил дамнасан хотын кластер (Хил дамнасан хот хоорондын кластерын хэлбэр), 5. Тосгон, сум суурин хоорондын кластер (Орон нутгийн сум, тосгон хоорондын хоорондын кластерын хэлбэр).
Зураг 1.6. Монгол орны нөхцөлд тохирсон кластерын хэлбэрүүд
Хотын
кластерыг хөгжүүлэх замаар улс, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөө
бүхий хот, сум суурин, тосгоныг түшиглэн суурин амьдрах хүн амыг тогтоох, нэг
төвт бус олон төвт хотжилтыг дэмжин хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,
бөөгнөрлийг сааруулах боломжтой байна.
Эдгээр сэдэвчилсэн судалгаануудын үр дүн, дүгнэлт, бодлогын зөвлөмжид тулгуурлан бүс нутгийн түвшинд эдийн засгийн нийтлэг болон ялгавартай бодлого явуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт хийх боломжийг бий болгохоороо ач холбогдолтой юм.