Ойн нөөц, ой хамгааллын салбар нь 2020 онд “Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн дагалт баялгийн судалгаа” сэдэвт Нийслэлийн Байгаль Орчны Газар, “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой Хөгжил-2030 хөтөлбөрийг нутагшуулах” төсөлийн захиалгат ажлыг гүйцэтгэсэн.
Төслийн зорилго: Улаанбаатар хотын ногоон бүсийн хушин ойн төлөв байдал, ойн дагалт баялгийн судалгаа явуулж, хамгаалах, зүй зохистой ашиглах зөвлөмж, гарын авлага боловсруулах болон байгаль хамгаалагч нарыг чадавхижуулахад чиглэсэн.
Судалгааны
үр дүн. Ойн төлөв байдлын үнэлгээнээс үзэхэд, судалгаанд
хамрагдсан газруудын хувьд бүх мод нь эрүүл биш, 60 гаруй хувь нь өсөлт саарч
буй, 30 гаруй хувь нь өсөлт зогсож, доройтож буй ангилалд хамаарагдаж байна (Хүснэгт 1.1).
Зураг 1.1. Судалгаа явуулсан газар
Хүснэгт 1.1. Хушин ойн моддын төлөв байдлын үнэлгээ
Дээж талбай |
Ойн моддын төлөв байдлын түвшин |
Рекреацийн талхлалын зэрэг |
Дэндий |
Өсөлт зогсож доройтож буй |
III –Ойн орчин дунд зэрэг өөрчлөгдсөн |
Санзай |
Өсөлт саарч буй |
III –Ойн орчин дунд зэрэг өөрчлөгдсөн |
Жигжид |
Өсөлт саарч буй |
II –Ойн орчин өөрчлөгдөж эхэлж буй |
Нүхт |
Өсөлт саарч буй |
IV –Ойн орчин талхлагдаж буй |
Түргэн |
Өсөлт зогсож доройтож буй |
IV –Ойн орчин талхлагдаж буй |
Улиастай |
Өсөлт саарч буй |
II –Ойн орчин өөрчлөгдөж эхэлж буй |
Хандгайт |
Өсөлт саарч буй |
II –Ойн орчин өөрчлөгдөж эхэлж буй |
Тэрэлж |
Өсөлт зогсож доройтож буй |
III –Ойн орчин дунд зэрэг өөрчлөгдсөн |
Үрийн ургац нэг хүчин зүйлт вариансын анализын шинжилгээгээр статистикийн хувьд (p=0.0001) ялгаатай буюу Дэндий, Жигжидийн ойд бага, Санзайн амны ойд дундаж, Нүхт, Улиастай, Түргэний аманд их ургацтай байв. Үрийн амьдрах чадварын үзүүлэлтийг нэг хүчин зүйлт вариансын анализаар шинжлэхэд статистикийн хувьд ялгаатай (p=0.0001), Данканы (MRT) олон хувилбарт шалгуураар Нүхт, Түргэн, Улиастайн амны үрийн амьдрах чадварын үзүүлэлт хамгийн сайн буюу a, Дэндийн амны үрийн амьдрах чадвар хамгийн бага буюу c үнэлгээтэй байна (Хүснэгт 1.2).
Хүснэгт 1.2. Хушин ойн үрийн ургацын үнэлгээ, үрийн
чанарын үзүүлэлтүүд
Дээж талбай |
Үрийн ургацын үнэлгээ, балл |
Үрийн гарц, ш |
Үрийн амьдрах чадвар, % |
Дэндий |
2 |
92 |
51.3 c |
Санзай |
3 |
56 |
62.6 b |
Жигжид |
1 |
74 |
58.2 bc |
Нүхт |
4 |
99 |
82.6 a |
Түргэн |
4 |
90 |
76.5 a |
Улиастай |
4+ |
108 |
73.8 a |
Үрийн амьдрах чадварын ялгаа F=15.52 df=5 p=0.0001
Моддын диаметрийн өсөлтийн шинжилгээний дүнгээс үзэхэд, Жигжид, Улиастайн амнаас бусад газарт моддын өсөлт сүүлийн 20 жилд ерөнхийдөө буурсан хандлагатай байна. Тухайлбал, Дэндий, Нүхт, Түргэний амны моддын диаметрийн өсөлтийн явц нь буурсан үзүүлэлттэй байна (График 1.1).
График 1.1. Жигжидийн амны хуш модны диаметрийн өсөлтийн явц.
Хээрийн судалгаагаар навч шилмүүс, үр
боргоцойгоор хооллогч нийт 7 зүйл шавжийн тархалтыг илрүүлэв. Энэхүү 7 зүйл
шавжуудаас Сибирийн хүр эрвээхий (Dendrolimus sibiricus Tschetv) (Зураг 1.2), хушны боргоцойгоор хооллогч Боргоцойн галч
эрвээхий (Dioryctria abietella F) (Зураг 1.3) хушин ойд хөнөөл ихээр учруулдаг.
Зураг 1.2. Сибирийн
хүр эрвээхий, хүрэнцэр (Dendrolimus sibiricus Tschetv)
Зураг 1.3. Боргоцойн галч эрвээхий, хүрэнцэр (Dioryctria abietella F)
Модлог идэштшавжийн судалгаагаар түгээмэл тархалттай овгуудын шавжийн нүхний нягтшилыг тодорхойлоход Нүхтийн аманд хамгийн их, Жигжид, Түргэний амнуудад дундаж үзүүлэлттэй, Дэндийн аманд хамгийн бага байна. Үүнийг статистикийн хувьд шалгаж үзэхэд эдгээр талбайнууд модлог идэшт шавжинд өртсөн байдлаараа мэдэгдэхүйц ялгаа илэрээгүй P=0.14 (Зураг 1.4).
Зураг 1.4. Ялгаатай төлөв байдал ба амьдрах орчин дахь шавжийн нүхний нягтшил |
Зураг 1.5. Нүхний нягтшил модны төрлөөс хамаарсан байдал |
Модлог идэшт цохын нүхний тооллогын цуглуулсан дээжинд тулгуурлан вариансын анализаар шинжлэхэд хуш модонд цохын нягтшил хамгийн их, модны төрлүүд хоорондоо шавжийн нүхээрээ ялгаагүй байна (p=0.26). Тоологдсон нүхийг овгийн хувьд авч үзвэл холтосч цохын (Scolytidae) нүх хамгийн их байхад эвэрт цох болон (Cerambycidae) мөлгөр цохын (Buprestidae) нүх харьцангуй бага илэрч байна (Зураг 1.5).