Усны нөөц, ус ашиглалтын салбарын загас судлалын хэсгийн
эрдэмтэн судлаачид БОАЖЯ-ны захиалга, ШУТС-ийн санхүүжилтээр “Загасыг зориудын аргаар үржүүлэн байгалийн
нөөцийг нөхөн сэргээх” шинжлэх ухаан технологийн төслийг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын дулаарал, хууль
бус агнуур, хүний өсөн нэмэгдэх үйл ажиллагааны нөлөөгөөр агнуурын
загасны амьдрах орчин нь
доройтон, үржлийн болон идээших талбай нь устан тархац хүрээ нь хумигдсанаар манай
орны нуур, голуудын агнуурын гоц ашигттай загасны популяци 30-50%-иар буурч
байгаа нь төслийг хэрэгжүүлэх гол үндэслэл болсон. Төслийн
баг 2012 оноос Төв аймгийн Эрдэнэ сумын
Баян-Туулын 1-р багийн
нутагт “Туул ижий сан” ТББ-ын хөрөнгө оруулалттайгаар баригдсан загас
үржүүлгийн бага оврын цехэд шөвгөр хоншоорт зэвэг загасны түрсийг “хуурай”
аргаар үр тогтоон өсгөвөрлөн 2.3-3.8(3.1±0.5) см урттай, 76-120(98±19.8) мг жинтэй 50.000 бие даан амьдрах чадвартай жараахайгаар
Туул, түүний цутгал Баруунбаян голыг загасжуулсан. Зэвэг загасны өсвөр насны бодгалиас
агнуурт буцаж ирэх коэффициентийг тооцоолон үзвэл тавьсан жараахайнаас 0.7%-иар
байгалийн нөөц нөхөн сэргэнэ. Туршилт судалгааны үр дүнг https://www.youtube.com/watch?v=zZXflnhSeQo байршуулсан.
Төслөөс гарсан үр дүн, ач холбогдол:
Монголд анх удаагаа хүйтэн усны загасыг заводын нөхцөлд зориудын аргаар үржүүлэх технологи боловсруулж “Загасны хөврөлийг хөдөлгөөнгүй байдалд өсгөвөрлөх төхөөрөмж” Ашигтай загварын гэрчилгээ авсан.
Бие даан амьдрах чадвартай жараахайг үнэлгээжүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг тогтоон эрчимжсэн загасны аж ахуйн шинэ хэлбэрийг амьдралд хэрэгжүүлэх шинэ алхам болж байгаагаа онцлог юм.
Үржүүлгийн
технологийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн голд, Архангай аймгийн
Тариат сумын нутагт практикт хэрэгжүүлж эхлээд байна.
Зураг 1.3. Туршилт судалгааны ажлыг тоймлон харуулсан зураг