Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зураг
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зураг

Байгалийн олон хүчин зүйлсээс хамааралтай, газрын гадаргаас доош тодорхой хэмжээний гүнд оршдог зэрэг шалтгааны улмаас тухайн газар нутагт орших цэвдгийн тархалтыг зураглах  нь төвөгтэй ажил юм. Дэлхийн бөмбөрцгийн цэвдгийн тархалтын зургийн анх 1997 онд J.Brown тэргүүтэй эрдэмтэд зохиожээ. Энэ зургийг 2019 онд J.Obu тэргүүтэй есөн орны 21 эрдэмтэн судлаачдын оролцсон баг зохиож шинэчилсэн бөгөөд энэ ажилд манай хүрээлэнгийн судлаач доктор А.Дашцэрэн, доктор Я.Жамбалжав нар оролцсон юм. Олон орны эрдэмтэн судлаачид оролцсон, том газар нутгийг хамарсан энэ төрлийн ажил ойрын хэдэн жил магадгүй хэдэн 10 жилд хийгдэхгүй байх магадлал өндөр тул салбар шинжлэх ухааны судлаачдын дунд Монголын шинжлэх ухаан, харьяа хүрээлэн, монгол судлаачдын нэр тодорхой хэмжээнд танигдах нь дамжиггүй юм. Судалгааны үр дүнгээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын газар нутгийн 21x1000000 km2 буюу 22 орчим хувьд цэвдэг тархсаныг харуулсан болно. Энэ нь өмнө нь тооцоологдож байсан талбайтай харьцуулахад 2000000 km2 хэмжээгээр багассан үзүүлэлт. Хамтарсан судалгаа 9.72 импакт фактортай EARTH-SCIENCE REVIEWS сэтгүүлд хэвлэгдсэн ба доорх холбоосоор үзэхийг хүсье. https://doi.org/10.1016/j.earscirev.2019.04.023.




Бусад мэдээлэл