ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Байгаль Хамгаалах “Туул ижий сан” ТББ-тай хамтран ажиллах гэрээний дагуу “Хулдынханы овгийн зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт судалгаа” төслийн хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Байгаль Хамгаалах “Туул ижий сан” ТББ-тай
хамтран ажиллах гэрээний дагуу “Хулдынханы овгийн зэвэг загасыг зориудын аргаар
үржүүлэх туршилт судалгаа” төслийн хээрийн судалгааны ажлыг 2018 оны 04 сарын 13-нас 08 сарын 03-ны хооронд хийж
гүйцэтгэлээ.
Үржилд тэнцэх зэвэг загасыг Хөвсгөл аймгийн
Төмөрбулаг сумын нутаг Бүгсэйн гол, Сэлэнгэ аймгийн Ерөө гол, Бар Чулуутын гол, Архангай аймгийн
Чулуутын голоос тус тус барьж Туул-Баруун Баянгийн голд байгуулсан загас
үржүүлгийн цехийг түшиглэн эх
сүргээс түрс, нялгыг аван зориудын аргаар үржүүлэх туршилт судалгаагаа эхлүүлсэн.
Судалгааны ажилд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн
хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын ЭШТА, доктор (Ph.D) загас судлаач Б.Мэндсайхан,
ЭШДаА загас судлаач, үржүүлэгч М.Жансагсодном, “Байгаль Хамгаалах “Тул сангийн
мэргэжилтэн Б.Ганзориг, туслах ажилтан Б.Тэгшсайхан, загасчин Э. Цэдэн-Иш,
А.Баяраа, хүрээлэнгийн жолооч Ё.Ганболд, жолооч
С.Алагаа нар оролцов. МУИС-ийн биологи-экологийн тэнхимийн 4-р дамжааны
оюутан А.Солонго, Б.Батцэцэг, МУБИС-ийн газарзүй-биологийн тэнхимийн 2-р
дамжааны оюутан Очироо, Энхжин, Сувд нар оролцсон.
Чулуут,
Бүгсэй, Ерөө голоос үржилд тэнцэх атууг \эм загас\, атуух \эр загас\ түр ухаан
алдуулах цахилгаан багажны тусламжтайгаар барьж 1 тн багтаамжтай загас
зөөвөрлөх саванд байршуулан Баруун Баянгийн голд байгуулсан загас үржүүлгийн
цехэд зөөвөрлөн авчирсан.
Бүгсэйн голоос 10 атуу /эм загас/, 10 атуух /эр
загасыг/ нэг талдаа 1000 км замыг туулан хорогдолгүй авчирсан. Чулуут голоос 13
атуу, 20 атуухыг нэг талдаа 560 км туулан замдаа ус сэлбэн авчирахад Туулын
гүүрэн дээр ирэхэд 5 атуу, 6 атуух хорогдсон байсан. Чулуутын голоос барьсан
атуугийн 50% нь түрсээ шахсан байсан. Ерөөгийн голоос 14 атуу, 16 атуухыг
авчирахад замдаа 4 атуу, 5 атуух хорогдосон.
Бүгсэйн гол, Чулуут, Ерөө, Бар Чулуутын голоос
460-584 мм, 712-1655 гр жинтэй эх сүргийг барин эх сүрэг байршуулах том саванд
хийж бэлгийн бүтээгдэхүүнийг 4-р шат хүртэл нь болгохын тулд гипофизоор
тарьж хамтад нь байршуулсан.
Судалгаанд 496-660 мм урттай 1122-2047 гр жинтэй 9
атуугаас түрсийг, 460-564 мм, 712-1650 гр жинтэй 13 атуухаас нялгыг авч нийт 17620 ширхэг түрсийг зориудаар
үр тогтоон эхний 4 өсгөвөрт байршуулсан. Үр тогтоолт 90-100%. Үр тогтоосон
харьцаа 12:20. Өсгөвөрлөх үед усны температур 4.8-8.1 хэмийн хооронд, урсгалын
хурдыг 0,05 м/с байхаар
тохируулж өгсөн. Өсгөврийн аппаратан дахь усны солилцоо 24 цагийн турш
тасралтгүй явагдах ёстой тул 2 моторыг ээлжээр тасралтгүй ажиллуулсан.
Зэвэг загасыг зориудаар үржүүлэх технологийн процесс дараах үе шаттайгаар
явагдсан: Үүнд:
1. Эх сүргийг нойрсуулахын тулд нойрсуулагч уусмалыг саванд
хийн үржилд бэлэн болсон атуу, атуухыг нэг нэгээр нь 2 минутын турш уусмалд
байлгасан. Бэлэн болсон атуу, атуухын биеийн урт, жинг хэмжсэн.
2. Атуугаас \эм загас\ түрсийг авч, атуухаас \эр загас\ нялгыг авч зориудын
аргаар үр тогтоосон.
3. Үр тогтсон түрсэн дээрээ сперм идэвхжүүлэгч ActiFish нэмж өгсөн.
4. Үр тогтсон түрсний нийт жинг авч түүнээс 1 гр таслан авч жингийн аргаар
тоолж нийт түрсний хэмжээг гаргасан.
5. Үр тогтсон түрсийг шувууны өдөөр зөөлөн хутгаж цэвэрлэж угаасан
6. Түрсийг 50х50.8х17 см хэмжээ бүхий өсгөвөрт суурьшуулж хорогдлыг
тоолсон.
Бие гүйцсэн эх сүргийг түрс, нялгыг авсны дараа сэргээн буцааж цэвэр усанд
нь хийн байлгасны дараа Туул голд тавьсан.
Гипофизоор тарьсан 9 атуу:12 атуух эх сүргийг бэлгийн бүтээгдэхүүн IV
шат хүртэл нь хамтад нь онгоцонд
суурьшуулсан.
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Зураг 1. Эх сүрэг барьж байгаа нь Зураг 2. Зөөвөрлөхөд бэлэн болсон
эх сүрэг
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Зураг 3. Атуугаас түрс авч байгаа
нь Зураг 4. Түрсийг өсгөвөрт
суурьшуулсан нь
Судалгаанд 5
сарын 05-нд 4 эм: 5 эр, 05 сарын 16-нд 5 эм: 7 эр загаснаас бэлгийн
бүтээгдэхүүн болох түрс, сунг хуурай аргаар үр тогтоон 15170 ширхэг түрсийг
5,8-р өсгөвөрлөсөн.
Зэвэг загасыг
Бүгсэй, Чулуут, Ерөө голоос зөөвөрлөн авчирч түрс, сүнг авсны дараа Туул голд
буцаан тавьсан. Нийт 43 эх сүргээс 32000 ширхэг түрс авч үр тогтоон
өсгөвөрлөсөн.
4 сард үр тогтоон
өсгөвөрлөж байгаа хөврөлийн хөгжлийн үе шатыг тогтмол хянан хорогдлыг тооцон,
өглөө, өдөр, орой өсгөвөр дэх усны температур, Туул болон Баруунбаян голын усны
температурыг хэмжсэн.
1- 8-р өсгөвөрүүд дэх
хөврөлд 05 сарын 22-ны өдөр нүд нөсөөжиж 06 сарын 01-нд авгалдай гарч эхэлсэн.
Гарсан авгалдай өсгөврийн ёроолд хөдөлгөөнгүй хэвтэж байсан бөгөөд энэ үед усны
урсацыг багасгаж өгсөн. 50% нь хийт цуух агаараар дүүрэн усны мандал дээгүүр
сэлж эхэлсэн. Жараахайн уургийн уут 70% багасаж гадны идэш тэжээлд шилжсэн.
Артеми хавчны өндгийг өсгөвөрлөн науплигаар нь тэжээж эхэлсэн.
6 сарын 18нд 1- 4-р өсгөвөрүүд, 5-8-р
өсгөвөрүүдийн жараахайг байгальд ойртуулах зорилгоор хайрганд шилжүүлэн, жараахайг
давсны уусмалд оруулсан. Жараахайн хорогдлыг өдөр өдөрт нь түүж хяналт тавьж
байсан.
Жараахайг өдөрт 6-8 удаа багсармал болон голоос зоопланктон болон
макросээрнуруугүйтэнээр хооллож байв. Жараахайнд 2-3 хоногт хэмжилт хийж
дээжинд авсан. 7-р сарын 28 нд жараахайнд хэмжилт хийхэд урт нт 4,8 см жин нь
76 гр хүрсэн байв.
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Зураг 5. Өсгөвөрлөж буй түрс болон
дөнгөж гарсан авгалдай Зураг 6. Жарамгайн шат
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Зураг 7. Жараахайг хайрганд
шилжүүлсэн байдал Зураг 8. Жараахайг тэжээх амьд тэжээл
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Зураг 9. Жараахайн урт болон жинг хэмжиж байгаа нь
2018 оны 07 сарын 31нд Туул, Баруун баянгийн голд
нутагшуулах хаалтын үйл ажиллагаанд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн
судлаачид, Байгаль Хамгаалах “Туул ижий
сан” ТББ-гын удирдах зөвлөлийн гишүүд, Нутгийн иргэдтэй хамтран Туул, Баруун
баянгийн голд 30000 ширхэг жараахайг нутагшуулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан.
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Зураг 10. Хаалтын үйл ажиллагаа Зураг 11. Жараахайг голд нутагшуулж
байгаа нь
Бусад мэдээлэл