“Газрын харилцаа-2020” эрдэм шинжилгээний цахим бага хурал
Газар
зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн
хүрээлэн, ХААИС, Агроэкологийн сургууль, Монголын газар зохион байгуулагчдын
холбоо, National Engagement Strategy Mongolia хамтран 2020 оны 5 дугаар сарын
01-ны өдөр “Газрын харилцаа-2020” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хурлыг
зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Монгол улсад жил бүр уламжлал болгон зохиогддог газрын харилцааны салбарын мэргэжилтэнүүд
болон шинжлэх ухааны хүрээлэн, их сургуулийн багш, судлаачдын судалгааны ажлыг
олон нийтэд суртчлан таниулах, харилцан туршлага солилцох зорилгоор улсын
хэмжээний эрдэм шинжилгээний цахим бага хурал зохион байгуулах, судалгааны
ажлын үр дүнг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад зөвлөмж болгоход
оршино.
Хамрах хүрээ:
салбарын яам, агентлаг, газрын албадууд, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд
сургуулиуд, мэргэжлийн байгууллага, судлаачид
Сэдвийн
чиглэл:
Ø Газар
зохион байгуулалт
Ø Газрын
кадастр, зураглал
Ø Газрын
үнэлгээ, үнэлгээний систем
Ø Газрын
эрх зүй
Ø Газарзүйн
мэдээллийн систем, тандан судлал
Ø Газрын
төлөв байдал, мониторинг
Ø Газрын
эдийн засаг, загварчлал
Хурлын материал
хүлээн авах хаяг:
Ø Өгүүллийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 18.00 цаг хүртэл tuvshinbayar@muls.edu.mn
хаягаар хүлээн авна
Ø Өгүүлэл нь ХААИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах, хэвлүүлэх
журмын дагуу байх (Заавар журмыг muls.edu.mn сайтаас татан авч болно.)
Ø Өгүүлэл нь 3-6 нүүрнээс бүрдэх
Ø Өгүүллийг редакцийн зөвлөл хянан, шаардлага хангасан эсэхэд үнэлгээ
өгнө. Шаардлага хангасан бүтээлийг хурлын эмхтгэлд хэвлэнэ.
Жич: Хуралтай
холбоотой аливаа асуудлаар хурлын зохион байгуулах комисстой дараахь хаягаар
холбоо барина уу. dtuvshinbayar@yahoo.com,
ser-od@muls.edu.mn
Утас:
99996904, 96641484

Бусад мэдээлэл