Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Газрын нөөц, газар ашиглалатын салбар “Газрын харилцаа-2020” ЭШ-ний цахим бага хурлыг амжилттай зохион байгууллаа
Газрын нөөц, газар ашиглалатын салбар “Газрын харилцаа-2020” ЭШ-ний цахим бага хурлыг амжилттай зохион байгууллаа

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбар нь, Газар зохион байгуулалт, Геодези, Зурагзүйн газар, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, National Engagement Strategy Mongolia зэрэг байгууллагуудтай хамтран жил бүрийн 5 дугаар сарын 01-ний Газрын харилцааны ажилчны өдрийг тохиолдуулан “Газрын харилцаа” ЭШ-ний бага хурлыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн “Газрын харилцаа-2020” ЭШ-ний бага хурлыг үүсээд байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Цахим хурлын нээлтийн үйл ажиллагааг нээж  Газар зохион байгуулалт, Геодези, Зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал  доктор (Ph.D) Д. Баттогтох  нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Хуралд зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд, багш судлаач нар оролцож  Монгол улсад “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-г нэвтрүүлэхийн ач холбогдол, “Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газрын судалгаа, түүнийг бүртгэлжүүлэх”, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын газар ашиглалт, экологийн үнэ цэнэ”, “Газарзүйн нэрийн онолын судалгаа”, “Дархан-Уул аймгийн бэлчээрийн доройтол, сэргэх чадавх”, “Монгол улсад Газрын засаглалын үнэлгээний индексийг тодорхойлсон судалгааны дүн”, “Газрын нэгж талбарын талбайн нарийвчлалын үнэлгээний үр дүнгийн харьцуулсан судалгаа”, “Тариалангийн газрын хөрсний чанарын үнэлгээг олон хүчин зүйлийн дүн шинжилгээний аргаар тодорхойлох” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.




Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө