Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН СУДЛААЧИДТАЙ ХАМТАРСАН СЕМИНАР, ХЭЭРИЙН СУДАЛГАА ХИЙЛЭЭ
ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН СУДЛААЧИДТАЙ ХАМТАРСАН СЕМИНАР, ХЭЭРИЙН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

2023 оны 5 дугаар сарын 9-16-ны хооронд Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнийн захирал доктор А.Дашцэрэн, Цэвдэг судлалын салбарын дарга доктор А.Саруулзаяа, Нийгэм, эдийн засгийн салбарын дарга доктор М. Алтанбагана болон Нийгэм, эдийн засгийн салбарын судлаачид БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, байгалийн нөөцийн хүрээлэнгийн профессор Дон Суочен болон тус хүрээлэнгийн судлаачидтай хамтарсан семинар, хээрийн судалгааг хэрэгжүүллээ.

Энэхүү семинар, хээрийн судалгааны зорилго нь Хятадын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, байгалийн нөөцийн хүрээлэн болон Монголын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнийн хамтарсан “Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь: Монголын тэгш өндөрлөг дэх Хятад, Монголын бүс нутгийн жишээн дээр” төсөл болон “Strengthening local adaptation plan through integrating socio-economic vulnerability assessment and policy gap analysis in Mongolia and China” төслүүдийн хүрээнд судалгааны явцыг хэлэлцэх, ӨМӨЗО дахь судалгааны талбай болох Шилийн Гол болон Улаанцав аймгуудад очиж, орон нутгийн байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээ мэдээлэл цуглуулах бөгөөд дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд:

  • Хятадын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, байгалийн нөөцийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны багтай төслийн явц, төлөвлөгөөг хэлэлцэж, Монгол-Хятадын хамтарсан экспедицийг зохион байгуулахаар тохиролцов.
  • Шилийн Гол аймгийн орон нутгийн байгаль орчин, цаг уур, мал аж ахуй, газар тариалангийн товчооны мэргэжилтнүүдтэй уулзаж, тус аймгийн өнөөгийн байдал, уур амьсгалын өөрчлөлт, малчдын амьдралын талаар мэдээлэл авав.
  • Шилийн Гол аймгийн малчид, хонь, үхэрийн ферм, сүү махны үйлдвэр, айрагны боловсруулах үйлдвэр, мал эмнэлэг, хадлан тэжээлийн агуулах болон зах, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн компанитай танилцав.
  • Улаанцав аймгийн орон нутгийн байгаль орчин, цаг уур, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, хөгжлийн бодлого, ой, бэлчээрийн товчооны мэргэжилтнүүдтэй уулзаж, тус аймгийн өнөөгийн байдал, уур амьсгалын өөрчлөлт, малчдын амьдралын талаар мэдээлэл авав.
  • Улаанцав аймгийн малчид, хонь, үхэрийн ферм, сүү махны үйлдвэр, тараг боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын амралтын газартай танилцав.
  • ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургууль дээр хамтарсан семинарыг зохион байгуулав.


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө