Вэбсайтын цэс
Хэлний сонголт
COVID-19 вирусын тархалттай холбоотойгоор дэлхийн томоохон хотуудад агаарын бохирдол буурч байна
COVID-19 вирусын тархалттай холбоотойгоор дэлхийн томоохон хотуудад агаарын бохирдол буурч байна

Дэлхийн улс орнуудад COVID-19 вирусын халдварын тархалтыг хязгаарлах, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, олон аж үйлдвэрийн үйл ажиллагааг зогссож, тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Түүнтэй холбоотойгоор, дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсныг NASA агентлагийн Озоны Хяналтын Төхөөрөмж (Ozone Monitoring Instrument) бүхий Aura хиймэл дагуул, MODIS,  Европын Сансар Судлалын агентлагийн Sentinel-5P хиймэл дагуулын мэдээг ашиглан тооцож байна.

Азотын давхар исэл (NO2) буюу автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг бодисыг АНУ –ын зүүн хойд хэсгийн томоохон хотуудын хувьд тооцож үзэхэд 2020 оны 3 дугаар сарын дундаж нь 2015-2019 оны мөн үеэс 30% -аар буусан байна(Зураг 1)















                                                                                             a















                                                                                             b

                Зураг 1. NO2 –ийн дундаж хэмжээ. а) 2015-2019 оны дундаж, б) 2020 он (AНУ)


Харин, Европийн Мадрид, Милан, Ром, Парис зэрэг хотуудад азотын давхар ислийн хэмжээ нь өнгөрсөн жилийн 3-4 дүгээр сарын  дундажаас 45-50 хувиар байна (Зураг 2).















                                                                                            a















                                                                                        b

                                           Зураг 2. NO2 –ийн дундаж хэмжээ. а) 2019 он, б) 2020 он 


Түүнчлэн, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх аэрозолийн хэмжээ Энэтхэгийн хойд хэсэгт мэдэгдэхүйц буурсныг NASA агентлаг MODIS хиймэл дагуулын мэдээ ашиглан тооцоолсон байна (Зураг 3).











                                            Зураг 3. Аэрозолийн оптикийн зузаан (Энэтхэг)


Харин, Улаанбаатар хотын хувьд агаарын чанар 2020 оны 3, 4 дүгээр сард 2019 оны энэ үетэй харьцуулахад хэр хэмжээтэй байгааг Хүснэгт 1,  2 –д тус тус үзүүлэв. Түүнчлэн, агаарын бохирдуулагч бодисууд хэдэн хувиар өсч, буурсныг Зураг 4 –д үзүүллээ.


Хүснэгт 1.  Улаанбаатар хотын агаарын чанар (2019, 2020 оны 3 дугаар сар



Бохирдуулагч бодисын нэр

2019

2020

2019

2020

2019

2020

2019

2020

03.02-03.08

03.09-03.15

03.16-03.22

03.23-03.29

1

Хүхэрлэг хий (SO2)

34

47

18

49

19

31

19

28

2

Азотын давхар исэл (NO2)

44

38

36

35

30

32

30

25

3

Тоосонцор (PM10)

173

64

144

71

120

70

122

98

4

Тоосонцор (PM2.5)

78

40

67

45

49

26

50

27

Хүснэгт 2.  Улаанбаатар хотын агаарын чанар (2019, 2020 оны 4 дүгээр сар)

Бохирдуулагч бодисын нэр

2019

2020

2019

2020

2019

2020

03.30-04.05

04.06-04.12

04.13-04.19

1

Хүхэрлэг хий (SO2)

20

30

16

16

12

17

2

Азотын давхар исэл (NO2)

34

29

31

21

23

19

3

Тоосонцор (PM10)

116

99

78

109

145

82

4

Тоосонцор (PM2.5)

44

30

39

23

38

23

Зураг 4 –өөс харахад, өмнөх онтой харьцуулахад PM2.5 тоосонцор 3, 4 –р сард 30-50 хувь, PM10 тоосонцор 3 –р сард дунджаар 40 хувь, 4 –р сард 5 орчим хувиар тус тус буурсан байна. Азотын давхар исэл 3-р сард 5 хувь, 4 –р сард 20 орчим хувиар буурсан харагдаж байна. Харин, хүхэрлэг хий 3 –р сард 80 орчим хувь, 4 –р сард 30 хувиар ихэссэн байна. Гэхдээ, MNS 4585:2016 стандартын дагуу хүхэрлэг хийн 1м3 дэх хүлцэх хэмжээг 50 мкг гэж тодорхойлсноор эдгээр нь хүний эрүүл мэндэд хоргүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.














                                            Зураг 4. Бохирдуулагч бодисуудын өөрчлөлт (2019-2020)



Эх сурвалж:

https://www.nasa.gov/feature/goddard/2020/drop-in-air-pollution-over-northeast

www.agaar.mn

http://www.esa.int/Applications/Observing_the_Earth/Copernicus/Sentinel-5P/Air_pollution_remains_low_as_Europeans_stay_at_home

https://earthobservatory.nasa.gov/images/146596/airborne-particle-levels-plummet-in-northern-india

 

Мэдээг бэлтгэсэн: Э.Нямжаргал, ЗТСОЗСалбар


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө