Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛД БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ
“МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛД  БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛ-(ISSN-2706-7963)” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2020 оны 41-р дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүллийг “МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙ -ГЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛ” эрдэм шинжилгээний бүтээлд нийтлүүлэх өгүүллийн материалыг хүлээн авах журмын (http://mogza.igg.ac.mn/juram) дагуу ирүүлнэ. Редакцын зөвлөл ирүүлсэн бүтээлийг онол аргазүйн түвшин, утга найруулгын алдааг хянаж хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн өгүүлэл нь хэвлэмэл болон цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болох бөгөөд цахим хэлбэрийг http://mogza.igg.ac.mn/ сайтад нийтэлнэ.

Өгүүллийг хүлээн авах сүүлийн хугацаа 2020 оны 05-р сарын 10 бөгөөд эрдэм шинжилгээний өгүүллийг igg.mogza@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

 

 

Холбоо барих утас: (976)-322187; (976) 329583; (976) 325487

Үүрэн утас: (976) 9916 0057; 8016 0057

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Баруун Сэлбийн 15, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15170, Монгол Улс


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө