Усны нөөц, ус ашиглалтын салбарын 2020 оны I улирлын төсөл, гэрээт ажлууд
Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус
ашиглалтын салбарт 2020 оны I улирлын
байдлаар боловсролын доктор 6, магистр 8, бакалаврын зэрэгтэй 7 ЭША ажиллаж
байна. Тус салбарт одоогоор дараах төсөл, гэрээт ажлууд хэрэгжиж байна.
·
Байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ховор загасыг өөрийн
орны нөхцөлд үржүүлэх биотехнологийг боловсруулах зорилготой “Загасыг зориудын
аргаар үржүүлэн байгалийн нөөцийг нөхөн сэргээх боломж” ШУТ-ын төсөл (2019-2020),
·
Цөмийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, техник, хүний
нөөцийн чадавхийг сайжруулах, гишүүн улс хоорондын мэдээлэл, туршлага солилцох,
усны нөөцийн менежментэд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, сайжруулах
зорилгоор ОУАЭА-ын Зүүн Ази, Номхон далайн бүсийн төсөл “Enhancing Regional Capability for the
Effective Management of Ground Water Resources Using Isotopic Techniques (RCA)” (2020-2023),
·
Хүн амыг стандартын шаардлагад нийцсэн усаар хангах
зорилгын хүрээнд “Багануур дүүрэг, Завхан аймгийн ундны усны чанарын судалгаа,
усны чанарыг сайжруулах техникийн шийдэл сонгох зөвлөмж” гэрээт ажил,
·
“Хэрлэн голын
загасны төрөл зүйлийг судлах судалгаа” гэрээт ажил зэрэг ажлуудыг хийж
гүйцэтгэж байна.
Мөн “Хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй
голын экологийн мониторинг судалгаа” суурь судалгааг (Шарын голын сав газрын жишээн дээр) (2018-2020) хийж
гүйцэтгэж байна. Тус суурь судалгаа нь хүний үйл ажиллагааны нөлөөгөөр
голын экосистемд учирч буй сөрөг үр дагаврыг илрүүлэх, шалтгаан төлөв байдлыг
тодорхойлох, цаашид усан орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан
сэргийлэх, урдьчилсан мэдээллээр шуурхай хангах, үүссэн бохирдлыг сааруулах,
нөхөн сэргээх арга хэмжээний үндэслэл боловсруулах зорилготой. Судалгааны
дүнгээс харахад Шарын голын сав газрын ойн талбайн хэмжээ 22 % буурсан, барилга байгууламж,
гэр хорооллын талбай 39 %, замын
талбай 84 %, уул
уурхайн ухлагын талбай 230 %-иар тус
тус нэмэгдсэн байна. Эрдэсжилтийн хувьд Шарын гол эхэн хэсэгтээ “нэн цэнгэг,
маш зөөлөн” устай ба уул уурхай, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн ус голд
нийлсэнээс доош хэсэгт “бохирдолттой” ангилалд багтаж байна. Урсгалынхаа дагуу
эрдэсжилт буурч “бага зэргийн бохирдолттой” ангилалд багтаж Орхон голд цутгаж
байна.
Тус суурь судалгааны хүрээнд “Шарын голын сав газрын усны бохирдол,
хомсдолоос урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний шинжлэх
ухааны үндэслэл” зөвлөмжийг
гаргасан бөгөөд зөвлөмжийг Шарын голын сав газарт багтах орон нутгийн захиргаа,
Хараа, Ерөө голын сав газрын захиргаанд II улиралд хүргүүлэн ажиллана.
Мөн бэлчээрийн усны хангамжийг сайжруулах, ногоон
байгууламж, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, ус нөөцлөх зориулалт бүхий
цэнгэг устай хөв байгуулах зорилгоор Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт
хөв байгуулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна.
Бусад мэдээлэл