Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг олон эх сурвалжийн сансрын мэдээ ашиглан хийсэн дүн.
Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг олон эх сурвалжийн сансрын мэдээ ашиглан хийсэн дүн.

Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг олон эх сурвалжийн сансрын мэдээ ашиглан хийсэн дүн. 

Газарзүй мэдээллийн системийн болон зайнаас тандах судлалын технологийг ашиглан ойн түймрийн эрсдэлийн зургийг Тужийн нарс байгалийн цогцолборт газрын жишээн дээр хийлээ. Монголд улсад жилд дунджаар 120 гаруй ой, хээрийн түймэр гарч байдаг бөгөөд ихэнх түймэр хавар, намрын улиралд болдог байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших Тужийн нарс байгалийн цогцолборт газар нь ОХУ-тай залгах хилтэй ойр бөгөөд Сибирийн их ойн өмнөд хэсэг болдог тул ойн түймрийн эрсдэл өндөртэй бүсэд оршдог. Сэлэнгэ аймагт жил бүр дунджаар 30-40 гаруй ой, хээрийн түймэр бүртгэгддэг байна. Тужийн нарс БЦГ-ын зарим ой байгалийн аясаар доройтож, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор сүйтгэгдсэн бөгөөд 1970-2011 оны хооронд 19 мян.га талбайг буцаан сэргээсэн байна. Энэ нь нийт талбайн 40 гаруй хувийг эзэлж байгаа нь уг БЦГ-ыг хамгаалах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Энэхүү судалгааны зорилго нь тус БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийг зургийг гарган авах юм. Судалгааны аргачлалын хувьд материалын шатах шинж чанар, геоморфологи болон антропогены хүчин зүйлүүдийг авч үзсэн ба дараах томьёогоор илэрхийлэгдэнэ:

 

RI = 5CI + 2MI + 3HI (1)

Үүнд:

                                          RI: Түймрийн эрсдэлийн индекс

                                          CI: Материалын шатамхайн шинж чанарын индекс

                                          MI: Топоморфологийн индекс

                                          HI: Хүний үйл ажиллагааны индекс

     

Судалгаанд өндөр нарийвчлалтай оптикийн болон радарын хиймэл дагуулын мэдээ ашигласан болно. Sentinel 2A оптикийн 2018 оны 5 сарын 15 дагуулын мэдээ, Sentinel 1В радарын 2018 оны 8 сарын 23-ны мэдээг ашиглав. Оптикийн мэдээг ойн бүрхэвчийн ангилал болон ургамлын нормчлогдсон индексийг (NDVI) тодорхойлон зураглахад ашигласан бол радарын мэдээг өндрийн тоон загвар гарган авахад ашиглалаа (Зураг 3).

                                   Зураг 1. Судалгааны талбай a) Оптикийн зураг, байгалийн өнгө

                                                         b) Өндрийн тоон загвар (10m)

                                 Зураг 2. a) Ургамлын зураг б) ургамлын нормчлогдсон индек(NDVI)

СI-г тодорхойлохын тулд ойн төрөл зүйлийн зураг болон ургамлын нормчлогдсон индексийн(NDVI) зургийг ашиглав. Харин топоморфологийн индексийн (MI) хувьд налуу хажуу, зүг зовхис болон геоморфологийн зургуудыг ашигласан болно (Зураг 4-т CI ба MI зургуудыг үзүүлэв). Зүг зовхисын хувьд Монгол орны зонхилох салхи баруун, хойд зүгээс байх тул эдгээр зүгийг өндөр ач холбогдолтой гэж авч үзэв. Налуу хажуугийн зургийн хувьд налуу хажуу ихтэй газар нь ой, түймрийн тархах явцад чухал нөлөөтэй тул мөн өндөр утгыг авав. HI буюу хүний үйл ажиллагаатай холбоотой индексийг тодорхойлохдоо судалгааны талбай дах суурьшлын бүс болон төв замуудыг үндсэн зүйл болгон авч үзэж тус бүрээс орчны бүсчлэлийг (buffer) 1000м-ийн зайтай татсан болно. 

                                             Зураг 2.3. а) CI-ийн зураг б) MI-ийн зураг

           

Судалгаанд 3 үндсэн индексийн тодорхойлж зурагласны дараагаар Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн зургийг гарган авлаа (Зураг 5). Энэхүү зураг нь ой түймрээс урьдчилан сэргийлэх, ойтой холбоотой бусад менежментийг хэрэгжүүлэхэд судлаач болон шийдвэр гаргагчдад тус болох юм.

                                             Зураг 2.4. Тужийн нарс БЦГ-ын ой түймрийн эрсдэлийн зураг



                                         Зураг 2.5. Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураг. 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө