Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ EST-2025 ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ДАРААХ ХЭЭРИЙН АЯЛЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ EST-2025 ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ДАРААХ ХЭЭРИЙН АЯЛЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн, Цэвдэг судлалын салбарын судлаачид Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи EST-2025 олон улсын хурлын дараа 2025.06.20-нд Улаанбаатар хоттой ойрхон байрлах судалгааны суурин, станц, цэгүүдэд хээрийн аяллыг амжилттай зохион байгуулав. Үүнд:

  1. Цэвдэг судлалын салбарын дарга, ЭШТА, доктор (Ph.D) А.Саруулзаяа, ЭШДА Ё.Пүрэвдулам, ЭШДА А.Маралмаа, докторант Г.Нэмэхбаяр нар БНХАУ-ын ШУА-ийн Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, профессор, доктор (Ph.D) Wu Tonghua тэргүүтэй баг, Олон Улсын Цэвдэг Судлалын Холбооны дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D) Fujun Niu, БНХАУ-ын Багшийн Их Сургууль, Бээжингийн Багшийн Их Сургууль, Шанхайн Багшийн Их Сургуулийн 20 гаруй эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй баг Налайхын Бүс Нуур, Олондовын цаг уур болон хүлэмжийн хий хэмжигч станцууд, Багануурын цэвдэг, цаг уурын суурин станцуудыг танилцууллаа.
  2. Цэвдэг судлалын салбарын ЭШАА, доктор (Ph.D) Х.Тэмүүжин нь Ослогийн Их Сургуулийн доктор (Ph.D) Sebastian Westermann, Хоккайдогийн Их Сургуулийн профессор, доктор (Ph.D) Mamoru Ishikawa, доктор (Ph.D) Kotomi Ayumi зэрэг судлаач нартай хамтран Тэрэлж, Үдлэгийн цаг уурын суурин станцуудтай танилцан тэдгээрийн мэдээг хурааж, хөрсний хөлдөлт гэсэлтийн гүнийг хэмжиж, судлах зорилгоор хөрсний өрөмдлөг хийлээ.
  3. Цэвдэг судлалын салбарын ЭШДА, докторант Ц.Билгүүн, ЭШДаДА Э.Ундрахбаяр нар Ослогийн Их Сургуулийн доктор (Ph.D) Clair Webster, докторант (Ph.D Candidate) Robin Benjamin Zweigel нартай Баянзүрх уулын ургамал бүрхэвчийн өөрчлөлт газрын гадаргын температурт хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор 11 гадаргын температур хэмжигч багажуудын мэдээг хурааж, 360° камераар ойн зургуудыг авлаа.


Бусад мэдээлэл