Эхлэл
Шинэ Мэдээ
Манай орны ойн сан
Манай
улсын ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 %-ийг
эзлэх ба үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн ( хэвийн ургаж байгаа ) бөгөөд ойрхог чанар 7.9 % байна ( Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайлан, 201 7 ) .
Манай орны хамгийн хөгшин мод
Тус салбарын
судлаачид Монгол орны
хамгийн хөгшин ( 700
гаруй жил ) ,
бүдүүн ( 1.8 м ) шинэс модыг тогтоосон ( Завхан аймаг Их уул сум “аварга мод” )
Зураг 2. Манай орны хамгийн хөгшин, бүдүүн мод
Манай орны хамгийн өндөр мод
М онгол орны хамгийн өндөр мод 42 м ( Хөвсгөл аймгийн Ринченлхүмб суманд
бүртгэгдсэн )
Зураг 3.
Манай орны хамгийн өндөр мод
Хөрсгүйгээр тарьц ургуулж
байна
Г идропоник технологиор шар
хуайсны тарьц ургуулах туршилт судалгааг гүйцэтгэж байна. Энэхүү гидропоник
технологи нь эрдэс шим тэжээлт уусмалуудыг ашиглан хөрсгүйгээр, чулуун хөвөн
ашиглан ургуулж байна.
Зураг 4. Хө рсгүйгээр,
чулуун хөвөн ашиглан ургуулсан шар хуайс
Ойн ач холбогдол
Ой амьдрах орчин бүрдүүлдэг Ой
мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин
болдог.
Ой бол дэлхийн уушиг юм . Ой
мод нь хүлэмжийн хийг шингээж, агаарыг цэвэршүүлдэг “Дэлхийн уушиг” юм.
Мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг.
1 га навчит ой 3 кг,
шилмүүст ой 5 -10 кг,
арц 30 кг фитонцит ялгаруулдаг. Ой модны фотосинтезийн процессын явцад 1 га
шилмүүст ой зуны нэг өдөр агаараас 220-275 кг нүүрс хүчлийн хий шингээж,
180-215 кг хүчил төрөгчийг ялгаруулж, 120-150 кг органик бодисыг нийлэгшүүлж
байдаг.
Дэлхийн
ойн сонин хачин
Хамгийн өндөр мод 115.24 м ( Эргийн улаан мод Калифорнийн
улаан мод ү ндэсний
паркт бүртгэгдсэн)
Хамгийн бүдүүн мод 11.42 м ( Монтезума к ипресс (Taxodiummucronatum),
Мекси к ийн
Санта Мариа дел Тульед
бүртгэгдсэн )
Хамгийн том мод 1489 м 3 ( Аврага
Секвой (Sequoiadendron giganteum), (эзлэхүүнээрээ нүцгэн үртний мэдээллийн санд
бүртгэгдсэн ). Хамгийн хөгшин мод 4844 жил ( Их хотгорын Бристл боргоцойт нарс
(Pinus longaeva), нүцгэн
үртний мэдээллийн санд бүртгэгдсэн )
Бусад мэдээлэл