Хөвсгөл аймгийн 11 сумын ЕБС-ийн сурагчдад цэвдэг, усны ач холбогдлын тухай танин мэдэхүйн мэдлэг түгээв
Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар "Дэлхийн усны өдөр"-ийг тохиолдуулан “Унаган байгаль экологийн боловсролын төв"-тэй хамтран 2025 оны 3 сарын 20-25-ны хооронд Хөвсгөл аймгийн 11 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Цэнгэг ус, цэнхэр гараг бидний нүдээр" сэдэвт гар зураг, гэрэл зураг, мэдээллийн самбар, илтгэлийн уралдаан зохион байгуулсан.
Энэхүү ажлын хүрээнд “Унаган байгаль экологийн боловсролын төв"-тэй хамтран ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Цогт-Эрдэнэ тус уралдааны үеэр Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 400 гаруй сурагчдад цэвдэг болон усны ач холбогдлын талаар шинжлэх ухааны мэдлэг олгох лекц уншиж, танин мэдэхүйн ойлголт өглөө.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЕБС-ийн сурагчдад сургалт орж буй нь

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ийн сурагчдад сургалт орж буй нь

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн сурагчдад сургалт орж буй нь

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн сурагчдад сургалт орж буй нь

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ЕБС-ийн сурагчдад сургалт орж буй нь
Бусад мэдээлэл